НҮБ-аас Ким Чен Уныг буруутгав
2016-07-07

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг АНУ-ын иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчиж байна хэмээн НҮБ-аас мэдээллээ. НҮБ, “Хойд Солонгост ял эдэлж буй АНУ-ын иргэдийн ихэнх нь хилс хэргээр ял сонссон. Хэрвээ тэднийг нэн даруй суллахгүй бол дахин хориг тавих болно” гэж мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

АНУ-ын Хүний эрхийн байгууллага “Тухайн улс иргэдийнх нь эрх чөлөөг боомилсон тохиолдолд Ким Чен Ун өөрийн биеэр хариуцлага хүлээх болно” гэсэн байна.

 

Хойд Солонгосын нөлөө бүхий 10 эрхэм АНУ-ын хар дансанд багтжээ. Хар дансанд багтсан эрхмүүдийн гадаад дахь дансыг царцаасан талаар албаны хүн мэдээллээ. Одоогоор уг асуудлаар АНУ-ын Засгийн газар мэдээлэл хийгээгүй байна. АНУ-ын 10 гаруй иргэн Пхеньянд ял эдэлж байгаа гэнэ. Тэдний ихэнх нь тагнуул хийсэн эсвэл ухуулга хийж, иргэдийн бодол санааг өөрчилсөн хэмээн буруутгагджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ihsenee hiij ochson yum. Balai semuud haa haagui l tenej yavah yum
2016-07-08
Зочин:
KIM JON UN
2016-07-07