“Хурд” хамтлаг Америкад тоглоно
2016-07-07

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадам болох гэж байна. Энэ өдрүүдэд “Хурд” хамтлагийн уран бүтээлчид АНУ-д ажиллаж, амьдарч буй Монголчууддаа зориулан тоглохоор тус хотыг зорьжээ.

 

 Тус хамтлагийнхан “Монголоороо гоёдог” хэмээн нэрийдсэн тоглолтоо эхлээд Чикаго хотноо энэ сарын 9-ны 08.00 цагт тоглох юм байна. Дараа өдөр нь Вашингтон ДС хотод энэ сарын 10-ны 08.00 цагт тоглох ажээ. Үргэлжлүүлэн бусад хотод тоглох юм байна.

 

Тоглолтын талаар хамтлагийн гитарчин Ц.Отгонбаяр “Монголоороо, дэлхийд ганцхан наадмаараа гоёж, гайхуулж нааддаг монголчуудын маань баярыг энэ тоглолт улам утга учиртай, цоглог болгоно. Наадмын орой наадмын шоуны салхин дор Монголдоо мэдэрдэг тэр мэдрэмжийг энд мэдрүүлэхээр "Хурд" очиж явна.  Элгэн садан ах дүүс та нартаа хийморь үнэртсэн салхийг ч бид эх орноосоо аваачна” хэмээжээ.

 

“Хурд” хамтлагийнхан өчигдөр АНУ-ыг зорьсон байна. Дашрамд дуулгахад тоглолтод "Чоно" хамтлагийн дуучин Дэрмээ оролцож ая дуугаа өргөх нь ээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
ANU-d amdarch baigaa Mongolchuuddaa toglono geech
2016-07-07