Хохирогчдын цогцсыг нутаг буцаажээ
2016-07-07

Бангладешийн нийслэл Дакка хотноо байрлах зоогийн газрыг террористууд барьцаалж, халдлага үйлдсэн билээ. Халдлагын улмаас 22 хүн амиа алдсан юм. Тэгвэл амиа алдагсдын ихэнх нь жуулчид байжээ. Даккагийн халдлагаар Япон улсын долоон иргэн амиа алдсан бөгөөд өчигдөр хохирогчдын цогцсыг Японд авчирсан талаар “www.japantimes.co.jp” мэдээллээ.

 

Цогцсыг тусгай авсанд хийж, Токиогийн Ханэда нисэх буудалд авчирчээ. Тус улсын Гадаад хэргийн сайд болон “Хохирогчдод туслах байгууллага”-ын ажилчид хүндэтгэл үзүүлсэн байна.

 

Уг үйл явдлын дараа хохирогчдын цогцсыг гэр бүлд нь хүлээлгэн өгчээ. Дакка хотноо гарсан халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо мэдэгдсэн юм.

 

Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина твиттер хуудастаа “Бид тэднээс хариугаа авах болно” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yu uzne harna gej Bangladesh ruu juulchildag bnaa...tend boroo shavhaa shoroondoo hutgaldsan haltaruud l bgaa shde
2016-07-08