Шөнийн парад алхлаа
2016-07-07

 

"Монгол Улсын далбаа"-ны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Эл өдөрт бэлтгэн Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын цэргийн албан хаагчид шөнийн парадыг өнөөдөр үүрийн 04 цагт хийсэн байна.

 

Найм дахь жилдээ тэмдэглэх уг баярт зориулан 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Энэ жагсаалд  Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид оролцох юм.

 

Алба хаагчид энэ сарын 9-ний 04.00 цагт "Монгол Улсын далбаа"-ны өдрийн ёслолын жагсаалын бэлтгэлээ чамбайруулж энэ өдөр мөн шөнийн парадыг үргэлжлүүлж хийх ажээ.

 

Г.Тэгшсүрэн

 

...
Shuud.mn
Сонин хачин