Мила Кунис: Эхнэр болох төсөөлснөөс ч хэцүү юм
2016-07-07

Жүжигчин Мила Кунис  ирэх сард худалдаанд гарах “Glamour” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тун  сайхан харагдаж байна?

 

-Баярлалаа. Их хичээсэн юм. Өөрөөрөө байна гэдэг гайхалтай хэрэг. Гэхдээ би заримдаа хэн нэгэнд таалагдахыг их хүсэх юм.

 

-Мэдээж хэрэг эмэгтэйчүүд бүх хүнд таалагдахыг хүсдэг.

 

-Мэдэхгүй юм. Би хүмүүст таалагдах гэж хичээж явснаа тийм ч их санадаггүй юм.

 

-Энэ оны эхээр жүжигчин Эштон Катчер тантай гэрлэсэн гэдгээ мэдэгдсэн. Яагаад хуримын мэдээгээ олноос нууцлав?

 

-Бидний хуримыг хэн нэгэн бусниулахыг Катчер хүсээгүй. Би сүйт бүсгүйн даашинзтай зургаа олон хэвлэлээр цацах нууцхан хүсэлтэй байсан. Би хуримын өдөр энэ хүслээсээ татгалзаж, зүгээр л Катчерийн бодлыг хүндэтгэхийг хүссэн.

 

 

-Хуримынхаа талаар. Эхнэр болох ямар байна?

 

-Хурим гайхалтай болсон. Үлгэрт гардаг хуримаас жоохон өөр болсон ч би сэтгэл хангалуун байгаа.

 

-Таныг хуримынхаа үеэр цагаан даашинз бус цагаан футболк, цэнхэр жинс, хар кейт өмссөн гэсэн. Орчин үеийн хурим хийхийг хүссэн юм уу?

 

-Үгүй дээ. Би хуримынхаа үеэр даашинз өмссөн. Катчер ч хар хослол өмссөн. Зүгээр л биднийг гэрлэсэн гэдгийг хальт сонссон хүмүүс бидний талаар худал цуурхал тараасан хэрэг. Хуримаа олон хийсэн хүн зөндөө бий. Гэхдээ анхны хурим давтагдашгүй байдаг. Сүйт бүсгүй тэр үдэш л ганцаараа гэрэлтдэг. Би ч гэсэн гэрэлтэхийг хүссэн. Эхнэр болох төсөөлснөөс өөр л байна. Бүх дарамт миний нуруун дээр ирж байгаа мэт мэдрэмж төрөх үе зөндөө.

 

-Би эхнэрүүд л энэ бүхнийг тэсвэрлэж, ажлын ард гарцгаадаг?

 

-Би жирэмсэн байхаасаа л зураг авалтад оролцож, төрөөд удаагүй байхдаа түр засварлаад байсан кино зураг авалтадаа буцаад орж эхэлсэн. Их ядарсан, их тамирдсан гэхэд болно. Ядаргаанаас хэсэгтээ салж чадахгүй байсан учир гэрийн ажил хийхэд дарамттай санагддаг байлаа.

 

-Гэрийн үйлчлэгчгүй юм уу. Ихэнх алдартан хөлсний ажилчидтай?

 

-Катчер бид хоёр ярилцаад бусад хос шиг бүгдийг энгийн байлгахыг хүссэн. Харин хүүхэд асрагчийн тусламжийг байнга авч байгаа.

 

-Катчер та хоёр найзууд байсан. Дараа нь хос болж одоо гэр бүл болцгоолоо?

 

-Би энэ залууг мэддэг болоод яг 17 жил болж байна. Анх “1970 оны загвар” телевизийн цувралын үеэр уулзаж билээ. Би анх удаагаа л Катчертэй үнсэлцэж үзсэн. Тэр цагаас хойш л бид найзууд болцгоож, бүх цаг үед хамтдаа байсан. Катчер хуримаа хийнэ гэдгийг сонсоод баяр хүргэж явлаа. Намайг найз залуугаасаа салахад Катчер аргадаж явлаа. Бид ийм л цаг үеийг өнгөрүүлсэний эцэст нэг нэгэндээ хэрэгтэй хүмүүс гэдгийг ойлгосон. Хэдий Катчерийг мэддэг болоод 17 жил болж байгаа ч өдөр бүр түүний мэдэхгүй зан ааш, төрхийг олж хардаг.

 

-Катчер, Деми Муртай гэрлэсэн. Тэд салаад удаагүй байхад та хоёр дотно болсон?

 

-Салалт түүнд хүндээр туссан. Би зөвхөн хэрэгтэй үед нь хажууд нь байсан юм.  Намайг тэдний салалтын буруутан хэмээн ярьдаг. Энэ бол худлаа. Би ямар ч буруугүй.

 

-Та ээж болоод нэлээн хугацаа өнгөрлөө. Уэтт сайн биз дээ?

 

-Сайн. Тиймээ хэдийнэ ээж болоод хоёр жил болж. Охин минь аавтайгаа тун адилхан. Тун хөгжилтэй зантай.

 

-Та хэллээ. Жирэмсэн байхдаа, төрсний дараа ч гэсэн тасралтгүй зураг авалтад оролцсоор ирсэн гэж. Заримдаа цаг наргүй амьдрал хэцүү санагддаг уу?

 

-Тиймээ. Гэр бүлдээ анхаарал хандуулж чадахгүй үедээ өөрийгөө буруутгадаг. Гэхдээ ажилдаа би дуртай учир ачааллыг тийм ч хүндээр хүлээн авдаггүй. Зураг авалтын талбайд байх үед Катчер над руу ярьж, охины минь талаар хэлдэг. Хоолоо идэж байна, унтаж байна, тоглож байна, уйлж байна гээд л.

 

-Катчер танаас илүү уран бүтээлд тоглож, илүү алдар нэртэй байхад танд дарамт болдог уу?

 

-Үгүй ээ. Надад түүний нэр алдар, надаас олон киноны гол дүрийг бүтээсэн нь хэзээ ч дарамт учруулж байгаагүй.

 

 

-Та тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авна. Сэтгэгдэл ямар байна?

 

-Тун сайхан. Аавтайгаа адилхан өндөр, хөгжилтэй бас чамгүй царайлаг хүү төрөөсэй хэмээн хүсч байна.

 

-Катчер таныг жирэмсэн гэдгийг сонсоод хэрхэн хүлээж авав?

 

-Яг л хүүхэд шиг баярласан. Зул сарын модны дор олон бэлэг байгааг харсан хөвгүүд хэрхэн баярладаг билээ. Катчер яг л тэгэж баярласан.

 

-Та Уэттийг төрүүлээд тун хурдан өмнөх жиндээ очсон?

 

-Тиймээ, би иогоор их удаан хичээллэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин