Бангладеш улсад дахин халдлага гарлаа
2016-07-07

Бангладеш улсад дахин халдлага гарсан талаар “CNN” агентлаг шуурхай мэдээллээ.

 

Нийслэл Дакка хотноо 100 км-ийн цаана байрлах Кишорегунж дүүрэгт халдлага гарчээ. Зэвсэгт этгээд мөргөл болж байсан сүм рүү нэвтэрч гал нээсэн гэнэ.  Халдлагын үеэр 100 мянган хүн мөргөл үйлдэж байжээ.

 

 

Тус дүүргийн Цагдаагийн туслах ажилтан Шоайб Абу Шаюал “Халдлагаар нэг цагдаа амиа алдсан бөгөөд цагдаагийнхан гэмт этгээдийг аюулгүй болгосон. Таван иргэн гэмтсэн” гэж мэдээлжээ.

 

Дакка хотноо өнгөрсөн баасан гаригт зэвсэгт этгээдүүд зоогийн газар барьцаалж, 22 хүнийг хөнөөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин