С.Батболд наадмын бэлтгэлтэй танилцана
2016-07-08

 

08:30 цагт “Blue sky” зочид буудалд ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэн уламжлалт 4 дэх удаагийн “Байгалийн түүхий эдийн химийн судалгаа болон боловсруулалт” олон улсын хурлыг 7 дугаар эхэлнэ.  Уг хуралд ургамал, биологийн болон эрдэс түүхий эдийн онцлог, химийн судалгааны талаар 40 гаруй аман илтгэл, 50 гаруй ханан илтгэл хэлэлцэгдэнэ. Хуралд гадаадийн 6 орны (АНУ, ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон) 40 гаруй, Монголын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 150 гаруй эрдэмтэн, судлаачид хамрагдана. 

 

11:00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, наадмын бэлтгэлтэй танилцана.

 

11:00 цагт  УДБЭТ-ын байранд НЗДТГ, НСУГ, УДБЭТеатр хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд 2 дахь жилдээ зохион байгуулагдах Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дуурийн хэвлэлийн бага хурал болно.

 

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Иргэн Э.Цэрэндолгор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай хийсэн гэх 17 сая төгрөгийн гэрээний талаар албан ёсны тайлбар өгнө.

 

12:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Усны салбар эзэнгүй байгаагаас усны бохирдол дээд цэгтээ хүрч, ард түмэн чанартай ус ууж чадахгүй эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар Монголын усны түншлэл ТББ-аас шинэ төр засагт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

 

14:00 цагт Төрийн ордны A зааланд Монгол Герман улс төрч залуучуудын анхдугаар чуулган болно. Герман улсаас 11 залуу улс төрчид, Монголын бүх намын төлөөлөл болсон залуучууд болон бизнес эрхлэгч залуучууд тус чуулганд оролцоно.

 

16:40 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ГХЯ, Ази Европын сан, Конрад Аденойрын сангаас хамтран зохион байгуулж буй АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг "Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт” "Ази-Европын цахим харилцаа” сэдвийн дор хаалтын арга хэмжээ болно.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хог удахлаараа хор болдог,дараа нь та тэр газартай дахин ирж чадахгүй болно,хогоо цуглуулахад танд цаг орохгүй та ганцхан уутанд хийгээд хамгийн эхний хогийн цэг дээр хаячих,эх дэлхий чинь чамд баярлах болно
2016-07-08
Зочин:
Амралт зугаалгын үе ирлээ. Хүмүүс ээ, их хотын иргэн та бүхэн байгальд, хөдөө амрахдаа гаргасан хогоо битгий үлдээгээрэй, хамж авчраад хогийн цэг дээр хаяарай! Ухаарахгүй бол байгаль дэлхий хариугаа авдаг гэдгийн санах хэрэгтэй Шүү. Миний энэ даруухан уриалгыг шэйрлэж тарааж өгцгөөнө үү. Баярлалаа
2016-07-08