Дамаскт 72 цаг гал зогслоо
2016-07-08

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар тохиролцсоны дагуу Сирийн Дамаск хотноо 72 цаг гал зогссон талаар “www.thestar.com” мэдээллээ. Исламын шашинтнуудын “Ид аль Фитр” баярыг тохиолдуулан удирдагчид гал зогсоох түр хэлэлцээрийг амжилттай байгуулсан хэмээн Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

 

Гал зогсоох хэлэлцээр 2016 оны долоодугаар сарын 7-ны шөнийн 01.00 цагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. Энэ хугацаанд НҮБ тэргүүтэй олон улсын тусламжийн баг Дамаскийн алслагдсан дүүргийн иргэдэд хүнсний тусламж нийлүүлэхээр болжээ.

 

Цагаан ордны хэвлэлийн алба “Гал зогссон өдрүүдэд бид хяналтаа сайжруулах болно. Мөн хэт даврагчдын эсрэг тэмцлээ энэ өдрүүдэд эрчимжүүлэх болно” гэсэн бол Кремлийн ордны хэвлэлийн алба “Гал зогссон хэдий ч хэт даврагчдын эсрэг тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин