Чөлөөтийн эрэгтэй тамирчид Мадридыг зорилоо
2016-07-08

 

Долоодугаар сарын 9-10-ны өдөр Испани улсын Мадрид хотын “Pabellón Exterior del CSD C” спорт цогцолборт сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 3 төрлөөр явагдах ХҮII дахь удаагийн олон улсын уламжлалт “Гран-При” тэмцээнд манай эрэгтэй бөхчүүд оролцохоор болж Мадрид хотыг зорилоо.


Тэмцээний дараа 5 өдрийн олон улсын хамтарсан бэлтгэлтэй. Энэ тэмцээн нь олимпийн “Рио-2016” наадамд оролцох эрх авсан манай бөхчүүдийн хувьд олимпийн наадмын өмнөх сүүлийн сорилго тэмцээн болж байна.

 

Испанийн “Гран-При” тэмцээнд манай бөхчүүд сүүлийн удаа 2013 онд оролцож эмэгтэй 55 кг-ийн жинд С.Бямбацэрэн, 72 кг-ийн жинд О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж байжээ.

 

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ТАМИРЧИД:

  • 57 кг Эрдэнэбатын Бэхбаяр
  • 65 кг Ганзоригийн Мандахнаран
  • 74 кг Пүрэвжавын Өнөрбат
  • 86 кг Оргодолын Үйтүмэн
  • 96 кг Доржхандын Хүдэрбулга

 

Дасгалжуулагчид

  • Ц.Цогтбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч
  • Б.Баяраа, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч
  • Ц.Баярсайхан, ”Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч

 

Шүүгч

  • Баттулгын Алтангадас

 

ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР


Долоодугаар сарын 9 /Баасан гариг/

 

10.00 - 15.30 эрэгтэй чөлөөт бөхийн бүх жингийн тэгшитгэлийн болон
тойргийн барилдаан, медалийн төлөөх барилдаанууд

 

Долоодугаар сарын 10 /Бямба гариг/

 

10.00 - 15.30 эмэгтэй чөлөөт бөхийн бүх жингийн тэгшитгэлийн болон
тойргийн барилдаан, медалийн төлөөх барилдаанууд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mongoliin chuluut buhiin holvoo heruuleer duursen balair gazar.dagvadorj avarga chuluut buhiin holvoog orhivol taarna demii gazar ner hundee gutaaj baihaar.
2016-07-14