Улаанбуудайн соёололт 88.5 хувьтай байна
2016-07-08

Өнөөдөр Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд тариалалтын явцын талаар мэдээлэл хийлээ.

 

Нийт тариалалтын талбайн соёололтыг шалгах ажлыг зохион байгуулж 13 аймгийн 353.4 мянган га улаанбуудайн талбайг хамруулжээ. Нийт тариалсан талбайн 88.5 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна.

 

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 5 дугаар сарын 08-наас эхлүүлжээ. Нийтдээ 490.9 мянган га-д  тариалалт хийгээд байгаагаас:

 

  • Үр тариа 375,3 мянган га-д
  • Улаанбуудай 353,4 га-д
  • Төмс 14,2 мянган га-д
  • Хүнсний ногоо 7,8 мянган га-д
  • Тосны ургамал 68,8 мянган га-д
  • Тэжээлийн ургамал 25,3 мянган га-д
  • Эмийн ургамал 4,2 мянган га-д,
  • Жимс жимсгэнэ 317 га-д тус тус тариалжээ.

 

Улаанбуудайн хувьд гол хатгалтаас түрүүлэлтийн үе шатандаа орсон. Ургацын ерөнхий төлөв сайн байна гэдгийг мэдээлэв.

 

Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин