Гал тэрэг дэлбэрч, 24 хүн гэмтжээ
2016-07-08

Тайвань улсад галт тэрэг дэлбэрсэн осол гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Нийслэл Тайпейгээс хөдөлсөн гал тэрэг гэнэт дэлбэрсэний улмаас 24 хүн бэртсэн гэнэ. Гэмтсэн иргэдийг орон нутгийн эмнэлэгт хүргэжээ.

 

Цагдаагийнхан ослын газраас 15 см-ийн урттай төмөр хоолойд тэсрэх бөмбөг суурилуулсан болохыг тогтоосон юм. Уг хэрэг террорист халдлага эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

 

Тайванийн удирдагч “Цагдаагийнхан уг хэргийг шалгаж байна. Дэлбэрэлтээр бэртсэн хүмүүст харамсч байна” гэж хэлжээ.

 

Сүүлийн өдрүүдэд Азийн орнуудад террорист халдлага ихээр гарах болсон юм. Бангладешийн Дакка хотноо терристууд халдлага үйлдэж, 22 хүнийг хөнөөсөн билээ. Мөн Малайзын Куала Лампур хотноо хөлбөмбөгийн тоглолт шууд дамжуулан үзүүлж байсан шөнийн клубт дэлбэрэлт болж, найман хүн бэртсэн. Дакка болон Куала Лампурын халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан нь илчлэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин