Николь Кидман салахгүй
2016-07-08

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидманыг нөхөр, дуучин Кейт Урбанаас сална хэмээн хэвлэлүүд мэдээлж буй билээ. Хосыг тусдаа амьдарч байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд байнга мэдээллэх болсон юм.

 

Тэд өнгөрсөн сарын 2-нд хуримын 10 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ.

 

Хосын том охин Сандэ Росе өчигдөр есөн нас хүрчээ. Жүжигчин бүсгүй инстаграмдаа нөхөр болон охиныхоо зургийг байршуулаад "Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Чи бол сахиусан тэнгэр” гэж бичжээ. Тэрбээр мөн "Хүмүүсийн утгагүй ярианаас залхаж байна. Би салахгүй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин