Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
2016-07-08

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол Улсын аж үйлдвэр, соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, барилга, батлан хамгаалах, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар өнөөдөр гардуулан өгсөн юм.

 

Монгол Улсын Ардын багш цолоор Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн зөвлөх багш, доктор, профессор, Монгол Улсын Хүний гавьяат эмч Хайдавын Гэлэгжамцыг,

 

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Туул мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн багш Батаагийн Туул, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Дашжамцын Баттулга, Хөвсгөл аймгийн Хөвсгөл аяны жолоо ХХК-ийн захирал Гэндэнсүрэнгийн Сүхбаатар нарыг,

 

Монгол Улсын гавьяат багш цолоор 29-р сургуулийн ахмад согог зүйч багш Дэжидийн Долгорсүрэн, Ганзам цогцолбор сургуулийн захирал Намралын Батбаяр, Хууль сахиулах сургуулийн бие хамгаалах урлагийн тэнхимийн зөвлөх багш Санжхүүгийн Хаянгарваа, Чингэлтэй дүүргийн 17-р хорооны өндөр настан, ахмад багш Ядамын Дүгэр, СХД-ийн 1 дүгээр хорооны өндөр настан, ахмад багш Бадамын Цолмон нарыг,

 

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Сөүл Вин ХХК-ийн зөвлөх инженер Доржготовын Мандах, Барилгын цэргийн ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Манкадайн Мөнхбат, Хар чонот ХХК-ийн ерөнхий захирал Дашмягмарын Баянцагаан, Заг ХХК-ний ерөнхий захирал Баяртогтохын Нэмэхбаатар нарыг,

 

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Монголын Уулчдын үндэсний холбооны гишүүн, Эрүүл Монгол хайкинг клубын тэргүүн Базархандын Цэвээндашийг,

 

Монгол Улсын гавьяат уурхайчин цолоор Багануур ХК-ийн оператор жолооч Бадамын Эрдэнэбатыг,

 

Монгол Улсын гавьяат хуульч цолоор Хууль зүйн сайд Дамбийн Дорлигжав, ХЗЯ-ны ахмад ажилтан, хошууч генерал Сэнгээгийн Дамдинсүрэн нарыг,

 

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Нийслэлийн өмч газрын харилцааны газрын дарга Шаравдоржийн Төмөрбаатар, "Хөх Ташуу" ХХК-ийн  захирал Санжийн Даян, Мэргэшсэн Нягтлан бодогчдийн институтын удирдах зөвлөлийн дарга Цэрэнгаваагийн Жигдэн, Говь ХК-ийн газрын захирал Пүрэвдоржийн Ганбаатар нарыг,

 

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Соёл Урлагийн Их Сургуулийн багш Готовын Цогбаяр, БЗД-ийн 15-р хорооны өндөр настан, Уран дархан Довчингийн Нямхүү нарыг,

 

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Монголын урчуудын эвлэлийн чөлөөт уран бүтээлч Раднаажавын Лхамсүрэнг,

 

Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Монголын тогооч нарын холбооны тэргүүн, зөвлөх багш Доржготовын Буяндэлгэрийг,

 

Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн дарга Оросвойн Пүрэвсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Гүндсамбын Пүрэвдорж, Дундговь аймгийн Говь-угтаал сум Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Доржсүрэнгийн Данзансамбуу нарыг,

 

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Мөнхжаргалын Базаррагчаа, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн зөвлөх Аюудайн Очир, Монгол Улсын Багшийн Их сургуулийн Физик технологийн сургууль багш Сандуйн Данзан, Монгол Улсын их сургуулийн Алгебрийн тэнхимийн эрхлэгч Содномхорлоогийн Төмөрбат нарыг,

 

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Шагдарсүрэнгийн Энхбат, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн дарга Ониогийн Бямбаа, Топуна эмнэлгийн ерөнхий эмч Очирын Эрдэнэчулуун нарыг,

 

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Монгол кино нэгтгэлийн ахмад ажилтан, дуу оруулагч Төрмөнхийн Карма, Улсын драмын эрдмийн театрын  жүжигчин Лхагвын Дэмидбаатар, Шилдэг өнгө продакшны жүжигчин Осорын Бат-Өлзий нарыг,

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Монголын Урчуудын эвлэлийн хорооны дархан Жанцангийн Төмөрбаганыг,

 

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Батлан хамгаалахын их сургуулийн сургалтын албаны дарга хурандаа Заминдийн Жамъянрагчааг,

 

Алтангадас одонгоор Бадмаараг хөгжмийн дунд сургуулийн найрал дууны багш Ядамын Алтансувд, МОНЦАМЭ агентлагийн Орон нутгийн албаны удирдагч Шаравын Эрдэнэчимэг нарыг,

 

Хөдөлмөрийн хүндэт медалиар Радио телевизийн улсын төсөвт үйлдвэрийн газрын техникч Пүрэвжавын Баясгаланг,

 

Цэргийн хүндэт медалиар Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах шуурхай салбарын аврагч Батбаярын Үнэнмөнхийг тус тус шагналаа.

 

Шагнал гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:

 

“Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Хүндэт хатагтай, ноёд оо,

 Есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших монгол төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөөс зон олныхоо амар мэндийг айлтган мэндчилье.

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Ардын хувьсалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, урлаг, спортын нэртэй зүтгэлтнүүд, Монголын шинэ түүхийг бичилцэж буй багш, эмч, барилгачин, уурхайчин, хуульч, зураач, үйлчилгээний ажилтан зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэн-иргэддээ төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

 

Энэ жил нар хур тэгширсэн дэлгэр сайхан зун болж байна. Монгол төрийн түүхийн дөрвөн тэгш ой тохион, Монголчуудын үндэсний бахархлыг бадрааж байна.  Өрнөх ирээдүйд хийж бүтээх урам зоригийг өргөсөн үндэсний их баяр наадам маань хаяанд ирлээ.

 

Монгол наадам бол бидний монгол соёлын их чуулган юм. Газар газрын монголчуудын оюун санааны нэгдэл, монгол хүн бүрийн сэтгэлийн цэнгэл хосолсон баяр наадмаараа хөдөлмөр бүтээлээрээ манлайлагч иргэдийнхээ гавьяа зүтгэлийг ийнхүү үнэлэн урамшууллаа. 

 

Шагнал хүртсэн иргэддээ, тэдний амжилт бүтээлийн ард байсан бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргэе.

 

Хотол олноороо сайхан наадаж, улам ихийг хийж бүтээхийн ерөөл өргөе” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
IRGEN:
ЖИЛДЭЭ ИЙМ ШАГНАЛ БАЙЛГҮЙ ЯАДАГ ЮМ. УЛСДАА ГАВЬЯА БАЙГУУЛСАН ХҮМҮҮСЭЭ ШАГНАХ НЬ ЗҮЙТЭЙ ШҮҮ ДЭЭ. ГАВЬЯАГҮЙ ДУРАКУУД ДАНДАА АТААРХАЖ БАЙХ ЮМ.
2016-07-10
Н. Эрдэнэчимэг:
Аав, ээжийн минь нутаг Завхан аймгийн Баянтэс сумын унаган хүү Х. Гэлэгжамц ахдаа Монгол улсын Ардын багш цол хүртсэн явдалд, баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Мөн, Монгол улсын гавьяат эмч цол хүртсэн Пүүжээ ахдаа цаашдын ажилд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсч байна. Хүн ардын эрүүл энхийн манаанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, сурч мэдсэнээ залуу үедээ зааж сургаж байгаад мөн талархлаа илэрхийлье.
2016-07-09
Хуульч:
ДОРЛИГЖАВ, БАТТУЛГА нартаа баяр хүргэе??? АРДЧИЛЛЫГ БИЙ БОЛГОХОД ТА БҮХНИЙ ХҮЧИН ЗҮТГЭЛ ИХ ШҮҮ???
2016-07-08
зочин:
Дорлигжавт баяр хүргэе. Ийм цол хүртэх гавьяатай хүн. Цаашилбал Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн Монголын Уулчдын үндэсний холбооны гишүүн, Эрүүл Монгол хайкинг клубын тэргүүн Базархандын Цэвээндашд баяр хүргэе. Маш зориг тэвчээртэй, баатарлаг залуу. Бас Карма, Бат-Өлзий...гээд бүгдэд нь баяр хүргэе. Нүдээ олсон шагнал болжээ.
2016-07-08