Мэргэн бууч таван цагдааг хөнөөлөө
2016-07-08

АНУ-ын Даллас хотноо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр мэргэн бууч 11 цагдааг буудсан байна. Тэгвэл буудуулсан цагдаа нарын тав нь амиа алдсан талаар Даллас хотын цагдаагийн дарга Дэвид Браун мэдэгдлээ. Тэрбээр “Мэргэн буучийн байршлыг тогтоохоор ажиллаж байна. Жагсаалын үеэр мөн буудалцаан болсон учир олон хүн бэртэж гэмтсэн” гэж ярьжээ.

 

Цагдаа нарыг гол байгаа болгоод буй мэргэн бууч “Далласын төвд тэсрэх бөмбөг байршуулсан” хэмээн сүрдүүлсэн байна. Цагдаагийнхан уг сүрдүүлгийн дагуу хотын төвөөр шалгалт явуулжээ. Мөн Даллас хотноо онц байдал зарлаж, жагсаалыг хүч хэрэглэн тараахын удирдлагууд зөвшөөрсөн аж.

 

Элтон Стерлинг гэх залуугийн үхлээс болж Америкийн олон хотноо үймээн дэгдээд байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин