Түр зуурын бороо орно
2016-07-09

 

2016 оны долоодугаар сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 хэм, Говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын тал тнутгаар 35-40 хэм, Говийн нутгийн баруун хэсэг, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс зарим үед  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-33 хэм дулаан байна.

 

2016 оны долоодугаар сарын 10-наас долоодугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

10, 12, 13-нд ихэнх нутгаар, 11-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

 

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр говь, талын нутгаар аагим халуун байх боловч, баруун болон төвийн ихэнх нутгаар бороо орж, салхи ширүүснэ гэж Ус, Цаг Уур Орчны Шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин