Парадыг хошууч, генерал Р.Сүхбат командална
2016-07-09

 

Маргааш "Монгол Улсын далбааны өдөр" тохионо. Эл өдөрт хүндэтгэл үзүүлэн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жасгаал хийхээр бэлтгэл хангаж байна. Тэд үүрийн 04.00 цагт шөнийн парад алхлаа.

 

Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БХИС, ХСИС-ийн 2000 гаруй алба хаагчид оролцож, цэргийн сүр хүч, бахархал, омогшлыг олон нийтэд харуулна. Цэргийн ёслолын жагсаалын командлагчаар ЗХЖШ-ын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат ажиллаж байгаа аж.

 

Харин Жанжин тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Тусгай төлөвлөлтийн хэлтсийн дарга, бригадын генерал Б.Даваадорж, Тугчаар ЗХЖШ-ын Бодлого, стартеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Туг хамгаалагчаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа, Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Н.Батбаяр нар ажиллах юм байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
saihan tsog zolboolog alhaarai da unjiisan heden um bhiin ydaj ene neg huvtsas n bishee gamin saaral hucuchinii paradiig guitsaehgui umaa ali ch talaaraa hul gar n negen jigd bish
2016-07-09
Зочин:
Jeep-ee yasinn be? naad 69-oo bolioch ee
2016-07-09