Ерөнхий сайд АСЕМ-ын бэлтгэлтэй танилцлаа
2016-07-09

 

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт долдугаар сарын 15-16-нд  Улаанбаатар хотод болно. Уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалж байгаа бол хурлын үйлчилгээ, аюулгүй байдал, зохион байгуулалтын асуудлыг хариуцсан бэлтгэл ажлын алба Гадаад хэргийн яамны дэргэд ажиллаж 20 гаруй сарын хугацаанд бэлтгэл ажлыг хангаад байна.

 

Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын хүрээнд нээлтийн болон салбар, хаалттай хуралдаанууд болох бөгөөд АСЕМ-ын 20 жилийн ой, урлаг соёлын тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалт, бэсрэг наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм. Эдгээр арга хэмжээ болох Шангри-Ла зочид буудал дахь уулзалтын танхим, Хэвлэлийн төв, Чингис хаан олон улсын нисэх буудал, Чингисийн хүрээ цогцолбор болон АСЕМ Вилла хотхоны бэлтгэл ажилтай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр танилцлаа.

 

Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороо болон ажлын хэсгийнхэн байлцаж, хариуцсан салбар бүрийнхээ ажлыг Ерөнхий сайдад танилцууллаа. Уулзалт зохион байгуулагдах газруудын бэлтгэл ажил хангагдсан бөгөөд зарим газарт 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, Шангри-Ла дахь уулзалтын танхим, Хэвлэлийн төв, АСЕМ Вилла, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бэлтгэл ажилтай газар дээр нь танилцсаны дараа үлдсэн зарим ажлыг яаралтай дуусгахыг үүрэг болголоо.

 

АСЕМ-ын дээд түвшний уулзалтад нийт 51 орон, олон улсын хоёр байгууллага, 10 орны Ерөнхийлөгч, 25 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
одоо нэгнийгээ ийм тийм гэхээ болих хэрэгтэй. болохгүй байвал хамтадаа урагшлах хэрэгтэй 20, 30 жил боллоо шдээ бие биесэ муулж. одоо цугтаа урагшлах чухал сайхан наадаарай би монголдоо хайртай . наадам бол монгол хүн гэдгийг сануулж жилдээ хийлгэдэг вакцин гэсэн нь үнэн юм. монгол удахгүй гоё болно
2016-07-11
amjilt:
oird shan turiin hun harsangui, man ondoo yum aa. amjilt huse.
2016-07-11
Зочин:
Amjilt husie. Mongol odoo l nar uzne dee. Ediin zasgiin hyamralaas gargah erunhii said daa
2016-07-10
Зочин:
Za er ni bol zarchimch sain zaluu da
2016-07-10
Зочин:
Tenegtej ugch bainaa ene Mongolchuud. Zuun haraagiin hujaa l baina.
2016-07-10
Зочин:
Ene uneheer nudend dulaahan hun bn shuu oirdoo mongold iim saihan hun lav bayaraas hoish bhgui bsndaa ene hoorond irged maani mun ch ih zovlon uzlee dee
2016-07-10
Belen hool:
Hunii hiisen ajil dr orj irsen belenchlegchid
2016-07-10
Зочин:
Yusunmunh yu hiigeed yavaad baina
2016-07-10
bAABAR:
наад ховч хараа хурдан зайлуулах нь зөв шүү, яавч олигтой амьтан биш.
2016-07-09
kkkk:
geruud ch saikhan kharagdaj bna jorlon ni khaana bgaan
2016-07-09
zochin:
уул нь гадаад хэргийн яамны сайд болон холбогдох сайдууд томилогдон ажилласан бол
2016-07-09
bAABAR:
наад ховч хараа хурдан зайлуулах нь зөв шүү, яавч олигтой амьтан биш.