Хурдан хугацаанд урт сормуустай болцгооё
2016-07-10

Америкийн “www.wikihow.com” сайт гуравхан хоногийн дотор сормуусаа уртасгах аргыг нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Нүднийхээ будгийг арилгаж, цэвэрлэсний дараа тусгайлан бэлдсэн хөвөнг /чих ухдаг хөвөн” хүүхдийн тосонд дүрээд сормуусаа арч. Хүүхдийн тос харшил өгөхгүй. Тос ургалтад сайнаар нөлөөлөх болно. Долоо хоног сормуусаа хүүхдийн тосоор арчилсанаар гайхалтай үр дүнг харах болно.

 

Алхам №2

 

 

Сормуусаа өтгөн харагдуулахыг хүсч буй бол өглөө, оройд уруул өнгөлөгч түрх. Уруул өнгөлөгч тань үнэргүй, өнгөгүй байх ёстой. Эмчилгээнийх байвал илүү үр дүнтэй. Өнгөлөгчөө сормуусын үзүүрээс уг хүртэл нь түрх. Гурван хоногийн дотор сормуус тань өтгөрч, урт харагдах болно.

 

Алхам №3

 

 

Мөн тусгайлан бэлдсэн сормуусны будагны багсаа хүүхдийн нунтаг цацлага буюу талькинд дүрээд сормуусандаа түрх. Ганцхан долоо хоногийн дотор үр дүнг нь харна. Та сормуусандаа түрхсэн талькаа бүлээн усаар угааж арилгаарай.

 

Алхам №4

 

Амраах арга. Бүлээн алчуураар сормуусаа дарж, амраа. Амралт ус үсний ургалтад нөлөөлдөг билээ.

 

Алхам №5

 

 

Алим ид. Жимснүүдээс алим ганцаараа үсний ургалтад сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Heregtei yum bn
2016-07-13