Эмнэлгүүд ажиллаж байна
2016-07-12

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд  эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 17-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүрийн  320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч байна.



7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15, 16, 17-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж,  иргэдэд  үйлчилгээ үзүүлнэ.



Баяр наадмын өдрүүдэд 10-16 цагийн хооронд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж, нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй юм.


Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлүүд хариуцаж ажиллаж байна.


“Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар ажиллаж буй бол хүүхдийн түргэн тусламж, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ashguidee.zavtai bgaa deeree huuhdiin shud emchluuley baiz.ochihoor arai shud avahaas uur emchilgeenii bagaj material baihgui geed zogsoj baih vii dee.magadgui l humuus shuu dee
2016-07-12