Д.Дагвадорж: Соёолонгийн түрүү хийморь даадаг
2016-07-12

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн  уралдаан өнөөдөр Хүй долоо худагт боллоо. Тус уралдаанд нийт 293 хурдан буян шандас сорьсноос Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул,  Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Д.Дагвадоржийн бор хээр үрээ эргэсэн даруйд хөтөлсөөр  түрүүлж, түмэн олноо баясгав.

 

Тэрбээр “Төрийнхөө их баяр наадамд хоёр дахь удаа бор адуугаа түрүүлгэлээ. Сайхан байна. Сэтгэл өндөр байна. Соёолонгийн түрүү гэдэг тэр жилийн хиймороо даадаг гэж ярьдаг. Тэр утгаараа маш сайхан байна. Сэтгэл хөөрөөд байна. Түмэн олон минь сайхан наадаарай. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Манай галаас өчигдөр аман хүзүү авсан. Өнөөдөр соёолонгийн түрүү авлаа. Тэгээд Гэрлээ ахдаа, Буяадаа, Баяраадаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Нэг үеийн залуус сайхан нөхөрлөж яваадааа үнэхээр их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
gh:
chini mori mon yumu sain oilgohgvi l bna shvv er n ene teneg asuudala bolibol yasan yum be
2016-07-12