Британийг эмэгтэй хүн тэргүүлнэ
2016-07-12

Британи улсад Европын холбооноос гарах бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдаж, саналаа өгсөн нийт иргэдийн 52.1 хувь нь Британийг Европын холбооноос гарахыг дэмжсэнээр тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон огцорч буйгаа зарласан билээ. Тэрбээр дараагийн Ерөнхий сайд тодрох хүртэл албаа үргэжлүүлэн хашихаа мэдэгдсэн.

 

Камероны суудлын төлөө зургаан хүн өрсөлдөж буй юм.

 

Тэгвэл орон нутгийн хэвлэлүүд Британийг эмэгтэй хүн тэргүүлэх магадлал тун өндөр байгаа талаар мэдээллээ.

 

Дотоод хэргийн сайдаар өмнө нь ажиллаж байсан Тереса Майг өчигдөр  Консерватив намын даргаар томилсон талаар “CNN” агентлаг мэдээлэв. Тересагийн гол өрсөлдөгч Лондон хотын дарга Борис Жонсон твиттер хуудсаараа дамжуулан нэрээ татаж буйгаа илэрхийлжээ.

 

Консерватив нам шинэ даргатай болсны дараа Ерөнхий сайд Дэвид камерон энэ сарын 13-нд албан тушаалаа огцрохоо сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин