Алеппо хотноо халдлага гарчээ
2016-07-12

Сирийн Алеппо хотноо цуврал халдлага гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Сирийн төрийн мэдлийн “Сана” агентлаг “Босогчид Алеппо хотын шалган нэвтрүүлэх хэсэгт халдлага зохион байгуулсан. Халдлагаар найман хүн амиа алдаж, 50 гаруй хүн амиа алдсан. Уг халдлагын цаана сөрөг хүчний дэмжигчид бий” хэмээн мэдээлсэн байна.

 

Алеппо хотноо 300 мянган хүн амьдардаг бөгөөд иргэний дайн, террористуудын дайралтаас зугтаасан иргэд өдөр бүр гэрээ орхин дүрвэдэг аж.

 

Террористууд, сөрөг хүчний дэмжигчид хотыг тойроод хяналтаа тогтоохыг санаархдаг.

 

Харин сөрөг хүчний дэмжигчид армийнхан эхэлж гал нээсэн учир хариу гал нээсэн хэмээн дээрх үйлдлээ тайлбарлажээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өнгөрсөн баасан гаригт утсаар ярилцсаны эцэст Сирийн Дамаск хотноо гурван өдөр гал зогсоох хэлэлцээрийг амжилттай байгуулж чадсан билээ. “Удирдагчид удахгүй Алеппо хотноо гал зогсох асуудлаар ярилцахаар болсон” талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
hehe:
harin tiim
2016-07-13
ааа:
8 хүн яачихсан 50 хүн бас яачихсан гээд байгаамдэ
2016-07-12