Хар салхи 10 хүний аминд хүрчээ
2016-07-12

“Непартак” гэх хар салхи Тайванийг дайран өнгөрч их хэмжээний хохирол учруулсан билээ. Хар салхины улмаас нэг хүн амиа алдаж, 66 хүн гэмтжээ.

 

Тэгвэл уг хар салхи БНХАУ-ын зүүн хэсгийг дайран өнгөрсөн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

Тус улсын Онцгой байдлын яамны хэвлэлийн алба “Непартак хар салхины улмаас 10 хүн амиа алдаж, 11 хүн сураггүй алга болсон. Аврагчид сураггүй алга болсон иргэдийг хайсаар байна” гэж мэдэгдсэн байна.

 

Эрх баригчид амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Хар салхины уршгаар цахилгаан тасарч, зарим бүс нутагт хөрсний гулгалт үүсчээ. “Непартак” хар салхи Тайванийг чиглэн ирж байхад Хятадад их хэмжээний хур тунадас орсон билээ. Уг хар салхи одоо 140 км/ цагийн хурдтай Япон руу чиглэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин