Сурын харваанаас шинэ мэргэн төрлөө
2016-07-12

Үндэсний баяр наадмын сурын харвааны аваргууд тодорлоо. Хамгийн өндөр оноо авсан шигшээ найман харваачид дөрвөн сум тавьж, аваргыг тодрууллаа.

 

 

Төрийн наадмын сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Спортын мастер Д.Дэмбэрэлсайхан түрүүлж, улсын мэргэний болзлыг хангалаа.

 

1.Улсын мэргэн Б.Ёндон 34

2.Спортын мастер Б.Мөнхболд 33

3.Спортын дэд мастер Ш.Баянмөнх 33

4.Гоц мэргэн Л.Отгонбаяр 32

5.Спортын мастер, аймгийн мэргэн М.Лхагва-Очир 32

6.Спортын мастер, аймгийн мэргэн Н.Өлзийбилэг 32

7.Спортын мастер, аймгийн мэргэн Ж.Тулга 32

8.Спортын мастер Д.Дэмбэрэлсайхан 32 нар шигшээ наймд шалгарсан. Тэднээс Улсын мэргэн Б.Ёндон, Спортын мастер Д.Дэмбэрэлсайхан нар адаг өрөгт 36 оноогоор тэнцэж, товх харвалаа. Товх харваанд Спортын мастер Д.Дэмбэрэлсайхан онож, Монгол Улсын мэргэн боллоо.

 

Гуравдугаар байрын төлөө Гоц мэргэн Л.Отгонбаяр тэргүүтэй 35 оноотой таван харваач товхолсон юм. Тэднээс Хөвсгөл аймгийн харьяат, Спортын мастер Ж.Тулга товх онож, гуравдугаар байрт шалгарлаа. Харин дөрөвдүгээр байрт Гоц мэргэн Л.Отгонбаяр оров.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин