18 шинэ начин төрлөө
2016-07-12

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Тавын даваанаас 18 начин шинээр төрлөө. Тэдний дөрөв нь Архангай, гурав нь Өвөрхангай аймгийн бол Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгаас тус бүр хоёр начин төрөв. Мөн Баян-Өлгий аймгаас 35 жилийн дараа улсын цолтон төрж, нутгийн олноо баясгалаа. 

 

Үндэсний баяр наадмаар хамгийн олон начин цолтон төрж, Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ амжилт бүртгэгдлээ.


 

УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:

 

Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Х.Гантулга
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Л.Шинэбаатар
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн арслан Ч.Чимэддорж
Архангай аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан М.Бат-Отгон
Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, аймгийн арслан Д.Амарсайхан
Увс аймгийн Тэс сумын харьяат, цэргийн арслан Б.Ганзориг
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Нямдорж
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, цэргийн арслан Л.Батзориг
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр
Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Б.Баатарцол
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзий
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Б.Ганхуяг
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Э.Ванданцэрэн
Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анар
Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, аймгийн заан Д.Бат-Эрдэнэ

 

Shuud.mn
Сонин хачин