Аваргууд давлаа
2016-07-12

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. Зааны давааны эхэнд улсын аваргууд учраа бөхөө давж, төрийн есөн хөлт цагаан тугаа тойрлоо. Улсын аварга С.Мөнхбат харцага цолны болзол хангасан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзийг давсан бол аварга Г.Эрхэмбаяр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяраар долоо даваад байна.

 

 

Улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар аваргуудаас үлдэж, шөвгийн наймд шалгараад байна. Тэднийг наадмын барилдааны үзүүр, түрүүг булаацалдаж магадгүй хэмээн бөх сонирхогчид таамаглаж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин