Италид гашуудал зарлажээ
2016-07-13

 

Итали улсад өчигдөр 9.30 цагийн орчимд Андрю хотноо зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 25 хүн амиа алдсан билээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

 

Тэгвэл тус  улсын Ерөнхий сайд Маттео Рэнзи өнөөдөр ослын газар очиж, амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр ослын газар ажиллаж буй аврагчидтай уулзах үеэрээ “Олон хүний аминд хүрсэн ослын шалтгааныг хурдан олох хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Ерөнхий сайд “Энэхүү осол биднийг уй гашууд автууллаа. Бид энэ өдрийг хэзээ ч мартахгүй” гэсэн байна.

 

Италийн Засгийн газар энэ өдрийн гашуудлыг өдөр болгоно зарлаж, парламентын ордны дээр байрлах төрийн далбааг хагас бөхийлгөжээ.

 

Гашуудлын өдрийг тохиолдуулан телевиз, сувгууд энтертаймент хөтөлбөрүүдээ зогсоосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин