Баярын өдрүүдэд замын ослоор таван хүн амиа алдлаа
2016-07-13

 

Энэ сарын 10, 11, 12 буюу баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 831 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчснаас зам тээврийн ослын 568 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 30 бүртгэгдэж, 4 хүний амь нас хохирч, 53 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

 

Баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлжээ. 

 

Мөн энэ өдрүүдэд хүний амь нас эрсэдсэн ноцтой осол гарчээ. Тодруулбал Баянзүрх дүүрэг, Дүнжингаравын урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Г нь T.Cresta маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж, өмнө нь зогсож байсан Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн А жолоочтой автобусыг мөргөж, зорчигч 22 настай эмэгтэй З, 25 настай эмэгтэй Л, 9 сартай эрэгтэй Д нарын гурван хүний амь нас хохироож, 1 хүүхэд, 3 том хүн гэмтсэн байна.


Харин хөдөө орон нутагт баяр нааадмын энэ өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирчээ.

 
Тухайлбал: 


1. Архангай аймгийн Их тамир сумаас баруун хойш 10 км-т Эрдэнэтолгой сум Таван тээг гэх газар асфальтан замд Б жолоочтой Skoda Felicia маркийн авто машин онхолдож зорчигч 62 настай эмэгтэй Ч-ийн амь нас хохирсон.


2. Налайх дүүргийн 014-р ангийн зүүн замд асфальтан замд H.Accent маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 57 настай эмэгтэй Н-ийг дайрч амь насыг нь хохироосон ослууд гарчээ. 

Shuud.mn
Сонин хачин