Анистон ихэр хүүтэй болохыг хүсдэг
2016-07-13

 

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистон өчигдөр “The Huffington Post” сонинд ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Өдгөө 47 настай жүжигчин “Би 50 нас хүрэхээсээ өмнө хүүхэдтэй болохыг хүсдэг. Тиймээ хүүхэдтэй болохыг хүсч байна. Хүмүүс намайг хүүхэд өсгөхөөс эмээдэг гэдэг. Гэхдээ үгүй. Би хараахан жирэмслээгүй байгаа. Тун удахгүй бурхан над руу бэлэг явуулах байх” гэж ярьжээ.

 

Тэрбээр өмнө нь хоёр удаа гэрлэж байсан ч хүүхэд төрүүлээгүй юм.

 

Анистоныг жирэмсэн хэвлэлүүд байнга бичдэг билээ. Энэ талаар жүжигчин бүсгүй Хуурамч мэдээлэл гэр бүлийн уур амьсгалыг өөрчилдөг. Хэрвээ би жирэмсэн болбол та бүхнээс нуухгүй гэдгээ тангараглаж байна” гэж хэлжээ.

 

Сэтгүүлч Та хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?” хэмээн асуухад тэрбээр “Хоёр ихэр хүүтэй болохыг хүсдэг” хэмээн хариулсан байна.

                                                   

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин