1594 морь уралджээ
2016-07-13

Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам дөрөв дахь өдрөө Уяачдын наадмаар үргэлжилж байна.

 

Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд  1024 хүчтэн зодоглосон. Үүнээс Улсын начин цолтон 14, Улсын харцага цолтон 5, Улсын заан цолтон 1, Улсын арслан цолтон 1, Улсын аварга цолтон 1 нийт 22 шинэ цолтон төрлөө.

 

Харин хурдан морины уралдаанд 29 аймгийн 700 гаруй уяачын нийт 1913 хурдан хүлэг бүртгүүлснээс 1594 хүлэг 6 насны ангилалд шандас сорив.

 

Үндэсний сурын харваанд улсын цолтой 34 харваач, нийт 1075 харваач цэц мэргэнээ сорьсноос Халх харваанд 545, Урианхай харваанд 175, Буриад харваанд 225, хүүхдийн харваанд 130 харваач цэц мэргэнээ сорьжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин