Сингапур улсын Ерөнхий сайд ирлээ
2016-07-13

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн угтан авлаа. Сингапур Улсын Ерөнхий сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

 

 

Ерөнхий сайд Ли Хсиен Лүүний манай улсад хийх энэхүү айлчлал нь Сингапур Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Shuud.mn
Сонин хачин
Soongo:
За уучлаарай, эвгүй юм байна шүү, хотын иргэд маань хаачин бэ, чимээгүй хотоор явж байгаа юм шиг, амьдрал байхгүй хот шиг ёстой эвгүй юм байна, өглөө эрт бол нөгөө муу орон гэргүй хог түүгээд явж байдаг хүмүүс, наймаа хийгээд сууж байдаг хүмүүс гээд хүмүүс маань өөрийн эрхгүй үгүйлэгддэг юм байна, ер нь хаачин бэ хотын маань иргэд, яагаад үйлчилгээний газрууд энэ хурлын үеэр ажиллаж болохгүй байгаа юм, харанхуй хар шилтэй машинаар замаар нэг удаа явж өнгөрөөд л хурлынхаа танхимд орж хуралдаад л явах зочдод тэд ямар саад болох байсан болоод хотын жирийн амьдралыг зогсоосон бэ, хурлын төлөөлөгчид бараг гайхаж байгаа байх, ямар хүн амьдардаггүй хот вэ гээд, би хотынхноо үгүйлж байна,
2016-07-14