Багдадигийн зөвлөх амь үрэгджээ
2016-07-14

Иракийн хэт  даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн толгойлогчдын нэг амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Омар,  Шишани гэгч өнгөрсөн гуравдугаар сард агаарын цохиолтод өртөж амь үрэгдсэн гэнэ.

 

Уг мэдээллийг Пентагоны хэвлэлийн алба баталжээ. Омар Мосул хотноо амиа алдсан байна.

 

АНУ-ын тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл Мосул хотноо агаараас цохилт өгөх үед Омар амиа алдсан гэх мэдээллийг Тагнуулын байгууллагаас хүлээн авчээ. Пентагон дээрх мэдээллийг баталгаатай болгохын тулд нэлээн хугацаа шаарагдсан талаар хэвлэлийнхэнд мэдэгджээ.

 

Омарын жинхэнэ нэрийг Таркан Батирашив гэдэг. Тэрээр Чечень гаралтай. Омар “Халифын вант улс” бүлэглэлийн толгойлогч Бакар аль Багдадигийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин