“Синьхуа”: ”АСЕМ-ийн уулзалтад их бэлджээ
2016-07-14

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “АСЕМ”-ийн Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцохоор БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хүрэлцэн  ирээд байна.

 

Ли Көцянийг ирэх үед Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс угтан авсан юм. Тэрбээр “АСЕМ”-ийн уулзалтад оролцохоос гадна тус улсад төрийн айлчлал хийнэ. Уг айлчлалын хүрээнд Ли Көцян Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзах билээ. “Удирдагчид худалдаа, цаг уурын өөрчлөлт, санхүү, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцаж, хамтран ажиллах хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурна” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас дамжууллаа.

 

Ли Көцян 2013 онд ажлаа хүлээн аваад анх удаагаа Монгол Улсад айлчлал хийж байна. Италийн нийслэл Милан хотноо өнгөрсөн 2014 онд зохион байгуулагдсан “АСЕМ”-ийн Дээд хэмжээний уулзалтад Ли Көцян анх удаагаа оролцож байжээ.

 

“АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтад дэлхийн 34 орны төрийн тэргүүн оролцоно. Улаанбаатар хотноо ирэх удирдагчид “АСЕМ”-ийн уулзалтад оролцохоос гадна тус улсын төрийн гурван өндөрлөгийн урилгаар төрийн айлчлал хийнэ. Монголчууд уг уулзалтад ихээхэн ач бэлдэж, амжилттай зохион байгуулахаар ажиллаж байна.

 

Тайландын нийслэл Бангкок хотноо 1996 онд анхны “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байжээ. Ийнхүү “АСЕМ”-ийн уулзалт 20 жилийн ойтойгоо золгож байна.

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин