Бид энх тайван, тогтвортой байдлыг бий болгох үүрэгтэй
2016-07-15

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг нээж үг хэллээ. Үүний дараагаар гадаад орны төр, засгийн тэргүүнүүдийн төлөөлөл үг хэлэв. Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск хэлсэн үгэндээ “АСЕМ-ын арга хэмжээнд оролцуулж байгаад баяртай байна. Бид Монголд Ази, Европыг цаашид улам холбоно гэж бодож байна. Бидэнд бие биентэйгээ хамтран ажиллаж, хийх зүйл их бий.  Удирдагчдын хувьд бид энх тайван, тогтвортой байдлыг бий болгох үүрэгтэй” хэмээлээ. Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд М.Маккалли:

 

-Шинэ Зеланд улс 6 жилийн өмнө энэ зөвлөлд нэгдсэн. Хөгжил цэцэглэлтийн төлөө бүлэг юм. Манай улс шинэ тутам улс бөгөөд Европын өв соёл хүчтэй. Гэхдээ газарзүйн хувьд  худалдааны 70 хувь Ази Номхон далайн бүс нутгийн хүрээнд хийгдэж байна. Европ одоогийн байдлаар шилжилт, цагаачлал, нүүдлэл их байна гэв.

 

Ийнхүү АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт  нээлтээ хийлээ.  АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг даргалагч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараагийн хөтөлбөрийг танилцууллаа.

 

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь”, “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо" хуралдаанаар үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин