Монголын талаарх мэдээлэл 1.5 тэрбум хүнд хүрчээ
2016-07-15

АСЕМ-ын дээд түвшний уулзалт манай улсад зохион байгуулагдаж буйтай холбогдуулан сүүлийн саруудад  дэлхий дахинд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт орчинд Монгол орны талаарх мэдээлэл давамгайлжээ.

 

Интернэт орчинд Монголын талаарх мэдээлэл сүүлийн хоёр долоо хоногийн дотор гурав дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, Монголын талаарх мэдээлэл долоо хоногийн дотор нэг тэрбум 500 сая хүнд харагдсан гэсэн статистикийг судалгааны байгууллагаас гаргажээ.

 

Энгийн үед  дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон онлайн орчинд Монголын байгаль орчин, анчид, цаатнуудын тухай мэдээлэл хамгийн их байсан бол АСЕМ-ын уулзалттай холбоотойгоор сүүлийн саруудад Монголын  улс төр, геополитик, дипломат харилцаатай холбоотой мэдээллүүд ихээр цацагдаж байгаа хэмээн АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулагчид мэдээлэв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин