Франц: Амиа алдагсдын тоо нэмэгджээ
2016-07-15

Францын Ницце хотноо ёслолын буудлага үзэж байсан иргэд рүү ачааны машин дайрсан билээ.

 

Халдлагаар 77 хүн амиа алдаж, 50 орчим хүн шархтсан юм.

 

Тэгвэл дахин гурван хүн амиа алдаж, халдлагаар амиа алдагсдын тоо 80 болсон талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

Ницце хотын Эрүүл мэндийн төв сэтгүүлчдэд Амиа алдагсдын тоо нэмэгдэж байна. Цусны нөөц дуусч байна” гэсэн байна.

 

Эмч нар иргэдийг хохирогчдод цусаа хандивлахыг уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин