Террорист халдлагад монгол иргэд өртөөгүй
2016-07-15

Бүгд Найрамдах Франц Улсын Ницца хотод 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр орон нутгийн цагаар 23 цагийн орчимд Францын үндэсний баярын өдөр террорист халдлага гарсан. Тус улсын үндэсний баярт зориулсан ёслолын буудлага үзэж байсан иргэдийг ачааны машинтай этгээд дайрсны улмаас 80 орчим хүн нас барж 50 орчим хүн гэмтсэн хэрэг гарлаа.

 

Гэмт хэргийг үйлдсэн этгээд болох тунис гаралтай франц иргэн цагдаа нартай буудалцах үеэр амиа алдсан бөгөөд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэхүү хэргийг террорист халдлага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Тус улсад 4500 орчим монгол иргэн оршин суудаг бөгөөд хэргийн улмаас нас барсан, гэмтсэн монгол иргэн одоогоор байхгүй болно хэмээн ГХЯ-ны Хэвлэлийн албанаас мэдээлэв

Shuud.mn
Сонин хачин