Обама эмгэнэл илэрхийллээ
2016-07-15

 

Францын Ницце хотноо болсон халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эмгэнэл илэрхийлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг халдлагаар 80 хүн амиа алдаж, 50 хүн шархтсан юм.

 

Обама “Франц улсад үнэхээр харамсалтай зүйл боллоо. Олон улс терроризмын эсрэг нэгдсэнээр энэ бүхэн дуусгавар болох болно. Халдлагаар амиа алдагсдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье” гэж хэлжээ.

 

Тэрбээр дээрх мэдэгдлийн дараа Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай утсаар ярьсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас  мэдээллээ.

 

Обамагаас гадна дэлхийн 20 гаруй орны төрийн тэргүүн Францын ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин