Франц: Амиа алдагсдын тоо 84-д хүрлээ
2016-07-15

 

Францын Ницце хотноо террорист халдлага гарч, олон хүн амиа алдсан билээ. Халдлагын үеэр 77 хүн амиа алдсан юм. Тэгвэл уг халдлагаар амиа алдагсдын тоо нэмэгдсэн талаар Ницце хотын Эрүүл мэндийн төвөөс мэдээллээ.

 

Халдлагаар 84 хүн амиа алдсан байна.

 

Ерөнхийлөгч Франсуа Олланд өнөөдөр орон нутгийн цагаар 15.00 цагт Ницце хотноо очно.

 

Ницце хотын халдлагыг Иракийн хэт даврагч Халифын вант улс бүлэглэл захиалсан болохоо мэдэгдсэн билээ. Гэхдээ энэхүү мэдээллийг Францын Тагнуулын байгууллага батлаагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин