Терроризмтэй хүчээ нэгтгэн тэмцэнэ
2016-07-15

Гэрэл зургийг MPA.mn АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар олон улсын терроризмын асуудлаар мэдэгдэл гаргав.


Улаанбаатар хотноо болж буй АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад оролцож байгаа Ази, Европын төр, засгийн тэргүүн нар, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы ЕНБД нар Ази, Европ тив төдийгүй дэлхийн бусад өнцөгт террорист халдлага удаа дараа гарч байгаатай холбогдуулан терроризмын бүх хэлбэрийг буруушаан түүнтэй тууштай тэмцэхээ дуу хоолой нэгтэйгээр илэрхийлж, 7 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл гаргасан байна.

 

Мэдэгдэлд террорист халдлага үйлдэгчдэд НҮБ-ын Дүрэм болон олон улсын бусад хууль тогтоомжийн дагуу хатуу шийтгэл ногдуулж, хариуцлага тооцох ёстойг мэдэгдэж, терроризмтэй хүчээ нэгтгэн тууштай тэмцэхээ цохон тэмдэглэсэн байна.

 

Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтаас хэдхэн цагийн өмнө Францын Нис хотноо гарсан террорист халдлагын улмаас олон хүний амь нас үрэгдэж, нөхөж баршгүй хохирол учирсанд хохирогсдын ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Terrorizmtei hvchee negtgeh yumuu terrorizmiin esreg hvchee negtgeh geed baigaa yumuu garchigaa zub bicheech
2016-07-15