Согтуугаар машин жолоодож, хүүхэд гэмтээжээ
2016-07-16

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 130 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 80 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. 

 

Мөн энэ өдөр 11 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

 

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Санзайн зам “Хуурай мухар” зуслангийн замд T.Rav-4 маркийн авто машины жолооч З нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон онхолдож, зорчигч 7 настай Э, 1 настай Х нарын гурван хүн гэмтсэн байна.

Shuud.mn
Сонин хачин