Уилл Смит: “Оскар”-ын эзэн болохыг хүсдэг
2016-07-16

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит “Candy” радиод ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “Үхлийн салаа” кинонд тоглосон юм.

 

 

-Танд энэ өдрийн мэнд хүргье?

-Баярлалаа. Танд ч гэсэн энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Үнэхээр гайхалтай өдөр байна.

 

-Та өөрийгөө азтай гэж боддог уу?

-Тийм гэж хариулмаар байна. Гэхдээ би өнгөрсөн амьдралдаа олон алдаа гаргаж байсан. Алдаа дахин гаргахгүйгээр амьдрахыг хүсч явна. Надад сайхан гэр бүл бас намайг хайрладаг олон хүн байгаа. Тиймээс би жаргалтай бас азтай эр хүн гэж өөрийгөө хэлмээр байна.

 

-Кино урлаг таны амьдралыг хэрхэн өөрчилсөн вэ?

-Бүхэлдээ өөрчилсөн. Хэрвээ би уран бүтээлч болоогүй байсан бол өнөөдөр хэн байхаа мэдэхгүй байна. Нэг бол сайхан ачааны машины жолооч байх байсан байх. Эсвэл чамгүй сайн тулаанч байх байсан байх. Гэхдээ хүн ирээдүйгээ харж чадахгүй. Та асуулаа кино урлаг таны амьдралыг хэрхэн өөрчлөв гэж. Би кино урлаг гэх армид алба хаагаад 17 жил болж байна. Энэ тоо заримд нь их, бас бага сонсогдож магад. Гэхдээ 17 жилийн хугацаанд миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Нэгд, би их алдартай болсон. Хоёрт, би их мөнгөтэй болсон. Гуравт, би гэр бүлдээ илүү хайртай болсон. Дөрөвт, би сайхан хамт олон бас сайхан найзуудтай болсон. Хүн насан туршдаа эдгээр зүйлийн төлөө амьдардаг мэт санагддаг. Гэтэл би 17 жилийн дотор энэ бүхнийг бий болгосон. Надад кино урлагт хүчин зүтгэх олон жил бий. Тиймээс би өөрийгөө хязгааргүй азтай нэгэн гэж боддог.

 

-Таны яриаг сонсохоор гэр бүлээрээ их бахархах юм?

-Тиймээ. Гэр бүл минь миний зүрх, бас ой санамж. Тэд миний бүхий л цаг үед байсан. Сайхан дурсамж, муухай дурсамж бүрт минь хажууд минь байсан. Шагнуулсан эс шагнуулсан үед минь халуун үнсэлт, тэврэлт өгдөг гэр бүлтэй байна гэдэг гайхалтай хэрэг.

 

-Нэг хэсэг та эхнэрээсээ тусдаа амьдарсан. Энэ хугацаанд юуг эргэцүүлэв?

-Олон зүйлийг бодсон. Эхлээд хүүхдүүд минь дэргэд минь байсан. Хэсэг хугацааны дараа ээж рүүгээ явсан. Тэр үед л би гэр бүл гэж байхгүй бол асар их мөнгө, нэр алдраар юу хийх юм бэ гэж бодсон.

 

 

-Энэ хувийн асуудал байх. Гэхдээ та гэр бүлээсээ тусдаа байхдаа нэг бус бүсгүйтэй нэр холбогдоод амжсан?

-Тиймээ, энэ бол хувийн асуудал.

 

-Нэг хэсэг та бус танай гэр бүл олны анхаарлыг татаж бас шүүмжлэлийн бай болсон. “Оскар хэтэрхий цагаараад байна” гэх таны эхнэрийн жиргээ кино урлагт хайртай хүмүүсийг хүртэл хоёр хуваасан?

-Бид энэ асуудлаар их удаан ярилцсан. Эхнэр минь намайг “Оскар”-ын эзэн болоосой хэмээн хүссэн гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ би эхнэртээ “Би ийм аргаар алтан хүний эзэн болмооргүй байна” гэдгээ илэрхийлсэн. Тиймээ, ийм аргаар нэр алдраа өсгөх тэнэг хэрэг. Нэг зүйлийг хэлэхэд, энэ бол эхнэрийн минь бодол. Би уран бүтээлчдийг хэр их хөдөлмөрлөдөг гэдгийг сайн мэддэг. Тэд жүжигчид бус бүтээгчид. Нэг уран бүтээлийн ард гарах үедээ л өөрсдийгөө ямар их ядарсан гэдгээ мэддэг. Тиймээс хөдөлмөрөөрөө шагнал хүртсэн хүнийг урамшуулах хэрэгтэй.

 

-Та хангалттай хөдөрлөсөн. Яагаад энэ шагнал таных болохгүй байна?

-“Оскар”-ын эзэн болохыг хүсдэг. Гэхдээ шилдгүүд хэтэрхий олон байна.

 

-Таны хүү Жейдэн Смит алдаршиж, алдартай брэндүүдтэй хамтран ажиллах боллоо. Та хүүгээ урлагийн дайчин болохыг дэмжиж байгаа юу?

-Хүн мөрөөдөж түүнийгээ ажил хэрэг болгох хэрэгтэй. Хүү минь кино урлагийг хүндэлдэг. Өөрийгөө чамгүй сайн чадвартай гэдгээ хэд хэдэн бүтээлээр батлан харуулсан байх.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Oskariin ezen bolohiig husen eruue.
2016-07-20
Зочин:
-“Оскар”-ын эзэн болохыг хүсдэг. Гэхдээ шилдгүүд хэтэрхий олон байна. goloor ni l helj dee...
2016-07-19