Улаанбаатар
Үс засуулбал жаргал ирнэ
2016-7-17

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 17. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны  Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 13. Адъяа гараг.   Гар одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр.

 

Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин