Өнөөдөр “Классик дуэт”-тэй
2016-07-17

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сарын 15-нд “Хунт нуур” балетыг олны хүртээл болгосон. Энэ удаад тус театрынхан 53 дахь улирлын хаалтын тоглолт болгон “Классик Дуэт” концертыг энэ үдэш тоглох нь ээ.

 

Тус тоглолтоор 2015-2016 оны 53 дахь улиралд тайзнаа тоглосон бүтээлүүдээс хамгийн шилдэг дуэт бүтээлүүдийг тоглох ажээ. Тоглолтод тус театрын гоцлол дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим оролцох юм байна.

 

Тоглолт энэ өдрийн 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа болно.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин