Риог зорих тамирчдыг үднэ
2016-07-17

Ирэх наймдугаар сарын 5-21-ны өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо “Рио 2016” олимпийн наадам болно. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа энэ сарын 20-нд Чингисийн талбайд болох нь ээ.

 

Энэ удаагийн олимпод Монгол улсаас түүхэндээ байгаагүй олон тамирчин оролцохоор болоод буй юм. Тодруулбал чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага зэрэг спортын төрлөөр нийт 40 тамирчин оролцохоор эрхээ аваад байна. Мөн усан спортын 2 тамирчин ОУОХ-ны урилгаар оролцох ажээ.  Нийтдээ 42 тамирчин “Рио 2016” олимпийн наадмыг зорино.

 

Спортын төрлөөр:

 

1.Жүдо - 13 эрх

2.Чөлөөт - 10 эрх

3.Бокс - 6 эрх

4.Хөнгөн атлетик - 5 эрх

5. Буудлага - 3 эрх

6. Байт харваа - 1 эрх

7. Хүндийн өргөлт - 1 эрх

8. Таеквондо - 1 эрх

9. Усан сэлэлт - 2 тамирчин эрхээ авчээ.

 

Тамирчдыг үдэн гаргах ёслол энэ сарын 20-ны 11.00 цагт Чингисийн талбайд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин