НӨАТ-ын азтан өнөөдөр тодорно
2016-07-17

НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит азтан өнөөдөр тодорно. Тохирлыг өнөөдөр МҮОНТ-ээр 19.30 цагт шууд дамжуулах юм. Энэ удаагийн сугалааны тохиролд зургадугаар сарын 1-нээс 30-ны хооронд цуглуулсан баримтуудыг хамруулах бөгөөд зөвхөн ebarimt.mn сайтад бүртгэгдсэн баримтуудаас азтан тодорно.

 

НӨАТ-ын урамшууллыг олгох тухай журамд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан зөвхөн бүртгүүлсэн баримтыг л сугалаанд хамруулахаар болсон бөгөөд сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байх ёстой гэж заасан байна.

 

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын

 

•    найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,

•    долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,

•    зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,

•    таван орон тохирсон бол та 500 мян төгрөг,

•    гурван орон тохирсон бол та 100 мян төгрөг хожих юм.

Shuud.mn
Сонин хачин
эрдэнэ:
НӨАТ ын баримт цэс руу орж болохгүй бна яаж майдв бичсэн хариу өгөхгүй юм 70001112 утас эь холбогдохгүй эмвэл авахгүй вм ямар уяир бна аа
2016-07-17
иргэн:
НӨТийн баримт өгөхгүй байгаа байгууллага ААНийг яах вэ.манай нөтийн машин ажиллахгүй бна гээд байх юм
2016-07-17
zochin:
- 4 oron taarwal 100000 - 3 oron taarwal 20000 sh dee
2016-07-17
Зочин:
МАН жижиг аж ахуйн нэгжүүдийг энэ балай хуулиас чөлөөлөх байгаа.
2016-07-17