Ж.Эрдэнэбатын танхимд хэн хэн багтах вэ
2016-07-18

Шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ долоо хоногт Засгийн газрын танхимаа бүрдүүлнэ. Ерөнхий сайдын ажлаа хүлээж аваад Засаг дарга нарын томилгоогоор ажлаа эхлүүлсэн тэрбээр үндэсний баяр наадам, Ази, Европын дээд түвшний уулзалтад оролцлоо.

 

 

Их баяр наадмын дараах ажлын эхний өдрүүдэд тэрбээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг батламжилна. Тиймээс өнөөдөр ихэнх аймгийн Засаг дарга тодорно гэсэн хүлээлт нийгэмд байна.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өөрөө зурсан уу, өрөөлийн зураглалыг өргөн барих уу гэдэг нь нэгэнтээ тодорхой асуудал. Тэрбээр МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Тиймээс ч мэргэжлийн, цомхон, чадварлаг Засгийн газрыг бүрдүүлэхээ мэдэгдсэн. Ирэх жилүүдэд Засгийн газрыг огцруулах асуудал тэр бүр сөхөгдөөд байхгүй. Учир нь сонгогчид УИХ-ын сонгуулиар нэг нам олонхийн суудалтай парламентыг бүрдүүлсэн. Ж.Эрдэнэбат сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг парламентад олонхийн суудал авсан МАН батлаад явуулна. Түүний Засгийн газар 11 яам, 13 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулах сурагтай.

 

Сайдуудын томилгоотой зэрэгцээд “давхар дээл”-ийн асуудал сөхөгддөг. Энэ Засгийн газар “давхар дээл”-ийг цөөлөх зарчим баримтална гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ мэдэгдсэн билээ.

 

Хуульзүйн, Гадаад хэргийн, Сангийн БОНХАЖ-ын гэсэн үндсэн чиг үүргийн яамны сайд нь УИХ-ын гишүүн байх нь ажил явуулахад дөхөмтэй гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэж байсан. Үүнд дээр ЗГХЭГ-ын даргыг мөн УИХ-ын гишүүн байж болно гэж үзсэн. Харин бусад сайд нь УИХ-ын гишүүн гэсэн давхар албан тушаалгүй, дангаар  салбараа удирдаад явах боломжтой.

 

Үндсэн чиг үүргийн яам болох Гадаад хэргийн сайдад Н.Энхболд, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, БОНХАЖ-ийн сайдад Д.Оюунхорол, Хуульзүйн сайдад Ц.Мөнх-Оргил нар томилогдох таамаглал явж байна. Мөн ЗГХЭГ-ын даргаар өмнөх парламентад МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилогдох сураг байна.  

 

Ж.Эрдэнэбатын танхимд  дан дээлтэй ажиллах эрхмүүдийн нэр яригдаад эхэлсэн. Тухайлбал,  Зам тээврийн сайдад “Өндөр буянт” компанийн захирал Н.Төмөрхүүгийн нэр гарлаа Тэрбээр өмнө нь энэ салбарт сайдаар ажиллаж байсан туршлагатай эрхэм. ХАХНХ-ын сайдад УИХ-ын экс гишүүн Т.Гандийг томилох сурагтай. Т.Ганди өмнө нь парламентад 4 удаа сонгогдож байсан, хоёр удаа салбар хариуцсан сайдаар ажилласан туршлагатай улстөрч. БХБ-ын сайдад хэд хэдэн эрхмийн нэр явж байна. УИХ-ын экс гишүүн Ц.Дашдорж энэ салбарыг тэргүүлж магадгүй гэнэ. Түүнд  өмнө нь БХБ-ын сайдаар ажиллаж байсан туршлага бий. Мөн УИХ-ын экс гишүүн Ж.Батсуурийн нэр гарч буй. Барилгын инженер-эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж, УИХ-д хоёронтоо сонгогдсон эрхэм. ХХАА-н сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, УИХ-ын экс гишүүн Т.Бадамжунай нарын нэр явж байна лээ.  Т.Бадамжунай, Т.Гантулга нарын аль аль нь тус салбарт сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. Уул уурхайн сайдад мөн л УИХ-ын экс гишүүн Т.Очирхүү томилогдох магадлал өндөр байгаа.

 

Ийнхүү Ж.Эрдэнэбатын танхимын гишүүдийн сураг гарч эхэллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тун удахгүй Засгийн газрын бүтэц, танхимын сайдуудын нэрээ өргөн барих биз ээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Khurelbaatar bolj bnaa
2016-07-19
зочин:
Ганди ХАТАГТАЙ УЙХ-ийн гишүүн болох бүртээ л хүн төвтөй төр байгуулна гэж ярьж сурталчилж байсан тэгээд одоо болтол хэлсэн ярьсан нь хэрэгжээгүй л 4 удаа болоо биздээ. 4 удаа УЙХ-ийн гишүүн , бас сайд, бүүр элчин сайд хүртэл болоо биз дээ одоо бас албан тушаал авах хэрэгцээ нь дуусаагүй байгаа юм уу МАН НАМ энэ хатагтайд ийм их өртөө юм болов уу. өөрөө ухамсараараа татгалздахгуй юм байх даа .ГАЙХМААР. сайд хийчихээр боловсролтой чадвартай залуучууд зөөндөө л бн ш дээ. Улиг болсон хүмүүсээ л дэвшүүлээд ард түмнийхээ дургуйг хүргүүд л
2016-07-19
zochin:
Sain medehgui bna
2016-07-19
zochin:
Yahin be umnu ni bsan tiim ch sain bgaagui shuudee sain menejer injener hun tavibal sain bna
2016-07-19
zochin:
demjij bna eyreg inergitei hun shuu dee
2016-07-19
zochin:
chadahgui ee barilgiin salbarig yaj gutaaj bna aa
2016-07-19
Кандий:
Ёо, энэ Гандийг болимоор юм. Өөр эмэгтэй олдохгүй байгаа юм байх даа.
2016-07-19
Зочин:
БОНХАЖ-ийн сайдад Д.Оюунхорол-s asuuya ta yagaad Baigali orchnii yamand dan helgui dulii nuhduud avchirsan be? Unuudur tanii hiisen balag duusdaggui ee ta yaj dahin songogdson be? Deer ni Bulgan hemeeh shulam avgaitai gar hul niilj gadaad bodlogod undesnii ayulgui baidald hureh hemjeend asuudal uussen odoo yaj dahin samrah be? Id-iin injener hun baigali orchnii unelgeenii shinjeech hiij baina odoo yamar humuus nemj tavih be? Deerees ni ta neg huduu yavaad uzdee baigali hangai yamar saihan sergej baigaag odoo udahgui ene buhen tanii balgaar dahine eremdlegdene ta yu gej baigaag oilgoh baih?
2016-07-19
Эдийн засгийн алуурч:
Энэ засгийн газарт Гадаадад ялангуяа АНУ-д суралцсан нэртэй эдийн засгийн алуурчдаар тархиа бүрэн угаалгачихсан хүн бүү ороосой,Эрдэмтэн Т.Баярхүү гээр ерөнхий сайд эсвэл сангийн сайд нь зөвлөхөөрөө авч ажилуулаасай.Зарим хүмүүс Анли хэлээр халтар хултар ярьдаг хүнийг эрдэмтэйд тооцдог болжээ.Тухайлвал Элбэгдорж, Баярцогт,Сайхан билэг нар жинхэнэ гадны эдийн засгийн алуурчдын гар хөл дуулгавартайгаар тэдний бодлогыг хэрэгжүүлэгч болчихоод эдийн засгаа сүйрэл орууллаа .энэ сайн уу,ухаантай юу. Соц нийгмийн үед орос хэл мэддэг Оросыг шүтдэг л бол эрдэм чадалтай гээд юу болсон билээ.
2016-07-19
Зочин:
Дан дээлтнүүдээ дахин сайн харсан нь дээр байх аа. Оюунхорол эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлж байгаль орчноо хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлж чадах төрийн түшээ шүү. Дэмжиж байна.
2016-07-19
songogch:
ene bol NO baina shuu Зочин 59.153.115.90 Энэ тэнэг оюунхорол авгай Бонхажя гараа татаачээ сайд байхдаа хэдэн газар авч зараад баахан хүн халж солиод одоо хэрэгжиж байгаа гадны төсалүүдийг саах санаатай улайрч суугаа яамар ч нэр хүндгүй дээр нь шуналтай мэргэжилийн биш юун байгаль орчин монголын газар нутаг тэр авгайд яамар ч сэтгэл байхгүй бараг хүн болгон мэднэ шдээ яахаараа ийм хүнээ засаж залруулхын оронд дахин сайд болгож байдаг юм бэ нөгөө мэргэжилийн засгын газар гэсэн амлалт нь хаана байгаа юм бэ юу болоод байнаа би лав хувьдаа дандаа ман д сонгууль өгч ирсэн гэтэл энэ мэт хүнээс өөр сонголтгүй боллоо гэжүү арай биш shuu
2016-07-19
Сонгогч:
Н. Энхболд С. Бямбацогт нар арай гайгүй сонсогдож байна. Хэлгүй Короля Чойжолсүрэн болио!! Наймаагаа хийгээд явж байл даа....
2016-07-19
Zochin:
Xe xe... Enkhboldod mungu ideh svvlchiin bolomj garch bgaa bhoor ichij aihgvi dairahaar shiidjee. Vnendee MAN chadaltai bolowsom xvchingvi bolchihson yum bn sh dee. Yawj yawj AN deer baijee nuhduu!!!
2016-07-19
Зочин:
Энэ ард түмний нэр барьж хүн доромжилсон нөхдүүд болимоор!МАН-ын хүмүүс тэгээд сайд нараа гайгүй шударга хүмүүсээ тавина даа.
2016-07-19
Зочин:
УЛИГ БОЛСОН ЮУ Ч ГАРАХАА БАЙСАН ЭНЭ УЛСУУДАА ОДОО БОЛИОЧ ЭЭ ЯАСАН ГАЙТАЙ ЮМ БЭ
2016-07-19
zochin:
Дан дээлтэй сайдуудад Т.Ганди л болж байна. Бусад нь ёстой хэрэг алга. Мэргэжлийн олигтойхон юм хийчих хүнийг тавиачээ. Улиг болсон нөгөө хэд л байна ш дээ. Ард түмэн ийм сонголт хий гэж МАН-г дэмжээгүй шүү. Арай ч дээ.
2016-07-18
зочин:
Бадамжунай МАН-ыг үнэхээр муухай харагдуулдаг хүн. Хэрэв тэр сайд болбол МАН улсаа бус хувааж хүртэхээ бодож байгаа гэсэн үг байх
2016-07-18
zochin.:
choijilsuren yund ch tentsehgui hun.
2016-07-18
z:
Choijilsuren gedeg hun ogt duugarch uzeegui bj said boloh ni yu l bol doo hoorhii. ene hun ulsiin omch horongiig ideed duusah bh daa
2016-07-18
Иргэн:
Дашдоржоор БХБ-н сайд тавих хэрэггуй дээ.Тухайн салбарыг аваад явчих чадвартай мэргэжлийн хумуус байна шуу дээ.Мэргэжлийн ЗГ байгуулна гээд байсан МАН яасан бэ ???
2016-07-18
zochin:
Yahin be umnu ni bsan tiim ch sain bgaagui shuudee sain menejer injener hun tavibal sain bna
zochin:
Ouynhorol myyhai haragdyylj bnaa
2016-07-18
БОГД уулын газрыг хувааж залгисан Оюунхорол авгай:
Байгал орчнын сайд байхдаа БОГД уулын газрыг хувааж залгисан Оюунхорол авгайн нэр явж байна. Энэ авгайн нэр дээр АТГ-т гомдол гарсан байгаа. Оюунхорол авгай дахин сайд болвол МАН үнэндээ яг хуучнаараай Улсаа ХУВААЖ ИДЭХ ажлаа үргэлжлүүлж байна гэсэн үг. Оюунхорол авгайн Богд уулын газрыг хувааж залгисан хэргийг шалгаж дуусгах ёстой!!
2016-07-18
Байгал орчнын сайд байхдаа БОГД уулын газрыг хува:
Байгал орчнын сайд байхдаа БОГД уулын газрыг хувааж залгисан Оюунхорол авгайн нэр явж байна. Энэ авгайн нэр дээр АТГ-т гомдол гарсан байгаа. Оюунхорол авгай дахин сайд болвол МАН үнэндээ яг хуучнаараай Улсаа ХУВААЖ ИДЭХ ажлаа үргэлжлүүлж байна гэсэн үг. Оюунхорол авгайн Богд уулын газрыг хувааж залгисан хэргийг шалгаж дуусгах ёстой!!
2016-07-18
Irgen:
Dandaa idej uusan hulgaichuudiigaa said bolgohnee teneguud.
2016-07-18
Аруин:
Ж Батсуурь шуурхай шударга хун шуу тэр БХБЯаманд сайд байж болнооо
2016-07-18
Сурэнжав:
Ж.БАТСУУРЬ БХБЯаманд яг тохирох хун уу
2016-07-18
zochin:
Sain medehgui bna
zochin:
chadahgui ee barilgiin salbarig yaj gutaaj bna aa
Зочин:
Н.Энхболд яг болж байна.Тулхтай мундаг улс терч шvv
2016-07-18
zochin:
demjij bna eyreg inergitei hun shuu dee
YANAA DAA:
YIEE UNGURUUSUN HOTSROGDSON EMGEN UVHUNIIDIIG DAHIAN TOMILNO GENE.20 ONI SONGUULD YALAGDAH UNDESLELE TAVILAA DA HUURHIIS. BADAMJUNAI GANDI HEN HEN GENU EN ARAI TOGLOJ BAIGAA BAILGYI DE.
2016-07-18
qwerty:
harin tiim Ochirhuu durakiig bolih heregei.
2016-07-18
Данаа:
Бадамжунайгаар дутдагюм байх даа. Оюунхорол ч дээ. Харин Н.Энхболд, Очирхүү, Хүрэлбаатар, Бямбацогт нар болж байнаа.
2016-07-18
Зочин:
Bolovsroltoi yum uzej nud tailsan ner tsever hunee gadnaas tavih heregtei shu songogdson gishuud bol saindaa garaagui namiin nereer garsan gedgiig sanaj yavaarai.....er. saidaaa
2016-07-18
nobc:
Hurelbaatar .Gandi Nar odoo Bolil dooo.Hanaj tsadadgyi Luibarcid bee
2016-07-18
Зочин:
Очирхүү гэж юм ч хийхгүй юм ч хийлгэхгүй дуракаар яадаг байна аа ажил хийх хүн тавьсан нь дээр
2016-07-18
qwerty:
harin tiim Ochirhuu durakiig bolih heregei.
mygmar:
ee badamjunai tord orbol estoi demii dee m,enh boldiin hiij bgaa ajil erenhiilogchid ner debshbel songohgvi shv ard tvmeen
2016-07-18
zochin:
End tom tom yariad ter ene hereggui ta nariig olonhi bolgoson ch geh shig hutsaad bga nuhduud MAN.d sanalaa ugsunu demjsenuu? Ugui l bh!
2016-07-18
Zochin:
N.enhbold, t. Gantulga, byambatsogt nar bol bolj baina za busad nimene udaad hereggui biz dee. Ts.Nyamka uul ni said l baihaar hun dee, gevch bolgohguimtiish ni handuulj IH-n ded darga bolgochihuvuu daa yanz ni
2016-07-18
зочин:
ман намынхан чимээгүй идэж сурсан ан-нхан идэж уусан ч мэдэгдээд нэг нэгийгээ ил болгодог . хүрэлбаатар бол тендэрээр тэрбумтан болсон хүн шдээ . нэг ч бизнес эрхлээгүй хэрнээ тэрбумтан болсон хүндээ
2016-07-18
Зочин:
САхил хүртээд шал дордов гээч болов доо.
2016-07-18
zochin:
Tomorhuu shig zaluu chadvartai bolovsroltoi huniig demjnee
2016-07-18
Уншигч::
Ч. Хүрэлбаатар, Н. Энхболдоос бусад нь ямарч хэрэггүй. Хууль зүйн сайдаар Ц. Нямдорж, Д. Лүндээжанцан 2 -ын аль нэг байх хэргэтэй дээ.
2016-07-18
Зочин:
яахав энэ нөхөр тэр суудлынх нь үнэ ханшийг дийлж байхгүй юм. Газар зарж баяжсан гээ биз дэ. Шударга боловсролтой хүнд тэрнийг ялах мөнгө байхгүй л дэ.
2016-07-18
Зочин:
Олны дунд нэр нь сэвтсэн Ч.Хүрэлбаатар,Бадамжунай,Ц.Мөнх-Оргил Цогтбаатар,Оюунхорол, Ганди мэтийн хог шааруудаасаа салж байж дараа дараагийн сонгуульд ард иргэдийн итгэлийг олж авна шүү МАН уудаа
2016-07-18
БОГД уулын газрыг хувааж залгисан Оюунхорол авгай:
Байгал орчнын сайд байхдаа БОГД уулын газрыг хувааж залгисан Оюунхорол авгайн нэр явж байна. Энэ авгайн нэр дээр АТГ-т гомдол гарсан байгаа. Оюунхорол авгай дахин сайд болвол МАН үнэндээ яг хуучнаараай Улсаа ХУВААЖ ИДЭХ ажлаа үргэлжлүүлж байна гэсэн үг. Оюунхорол авгайн Богд уулын газрыг хувааж залгисан хэргийг шалгаж дуусгах ёстой!!
Зочин:
Za noihduud mini SHINJLEH uhaan, bolovsrolyn yamnu saidaar AKADEMICH hun bolj ogvol taviarai. TER hulgaich E.OTGOPNBAYAR l bish shuu.
2016-07-18
Me:
Iim mayagaar bol ene zasagaas yum huleej goridood nemergui yum bna doo. Oyunhorol, Gandi, Badamjunai, Ochirhuu arai ch dee, turshlagatai geheesee iluu suudaliin bugluus bolj haragdaj bna. Said naraaraa jinhene mergejiliin humuus tavi l daa. 40 jil bish 4 hun jil shte. ANamiin hamgiin ehnii aldaa tomilgoonoosoo ehelsniig bodoltsoj uzeerei. Bi Nyamdorjid durgui tehdee ter hun huuli zuin said boloosoi, jinhene turshlaga zaana gevel ter huniig l heleh bh, yadaj l retsediv gemt heregtnuud ni aidag biz de, ene hunees.
2016-07-18
Зочин:
САНГИЙН САЙДААР ХҮРЭЛСҮХ ХЭРЭГГҮЙ. САНГИЙН САЙДААР БЯМБАЦОГТ, УЛААН, Н.ЭНХБОЛД ГЭЭД ХҮМҮҮС БАЙНА.
2016-07-18
4001:
4000 chi luwardsaniig n harsanuu gerchtei barimttai yardaa huu uzuuleh yumtai baij yarinashuu
2016-07-18
4000:
Хүрэлбаатар шиг луйварчныг Төрийн сайд болгоорой гэж бид Та нарыг олонхи болгоогүй шүү. Ард түмний дунд нэр хүнд нь навс уначихсан аиьтан шүү дээ. Хаянхярваа. Улаан. Содбаатар гээд зөндөө хүмүүс байна ш дээ.
2016-07-18
зочин:
Бадамжунай гэдэг муу нэртийг ард түмэн хүлээж авахгүй, дээр нь чадваргүй хүн байх шүү, идэж уусан нь яригддагаас биш ганц хийсэн зүйл байхгүй шүү дээ
2016-07-18
Зочин:
САхил хүртээд шал дордов гээч болов доо.
Зочин:
ХХААЯ-ны сайдаар Бадамжунайг сонгох нь Монголын ХАА салбарыг дахин 4 жил уналтанд оруулж сайдын халөасыг түнтийлгэх замыг нь нээж өгнө. МАН - д Бадамжунайгаас өөр нэр цэвэр залуу боловсон хүчин алга гэж үү?. Тэгээд ч Бадамжунай гэдэг этгээд салбарын мөнгөөр ПОКЕРДОЖбайсан этгээд байсан шүү дээ.
2016-07-18
Зочин:
яахав энэ нөхөр тэр суудлынх нь үнэ ханшийг дийлж байхгүй юм. Газар зарж баяжсан гээ биз дэ. Шударга боловсролтой хүнд тэрнийг ялах мөнгө байхгүй л дэ.
Зочин:
Төмөрхүү, Очирхүү, Бадамжунай гэх мэтийн гарууд юу ч хийхгүй ш д. Ийм сайдуудтай ЗГ-с юу ч хүлээх вэ дээ
2016-07-18
Барилгачин:
Барилгын салбарын сайдаар Фортуна хэмээгч Батбаяр, Зураач, бөх Х.Батбаяр, Хорооны нийгмийн ажилтан Баянсэлэнгэ гэх мэт мэргэжлийн бус хүмүүс ажилласаар байгаад Мэргэжлийн яам биш Бизнесийн салбар болголоо. Монголын ард түмнийг 20 жилийн өрөнд оруулж, үхэхдээ үр хүүхдүүддээ өр өвлүүлдэг системд шилжиж Банкны барьцааны байранд амьдардаг боллоо. Орон сууцаар бизнес хийсэн тэр бумтангууд олноор бий болж сууцны м2-ын үнийг тэнгэрт хадаалаа. Дагаж дарвигсдын гайгаар дэд бүтэц, эрчим хүч, дулааны Техникийн нөхцөлгүй барилгууд олноор баригдаж борлуулалтгүй гацаж Эдийн засагт том түгжээ үүсгэх нөхцлийг бүрдүүллээ. Үүнийгээ бидний хийсэн гавьяа гэж хөөрцөглөгсөд УИХ, Засгийн газарт нөлөөлөх хандлагатай болж байна. Барилгын асуудал эрхэлсэн яам нь бодлого боловсруулж чадахаа байж Тендерийн яам боллоо шүү дээ. Орон сууц, олон нийтийн барилгуудын чанар муудаж аюулгүй амьдрах нөхцөл алдагдаж байна. Бодлого боловсруулах хэрэгжүүлэх чадалтай МЭРГЭЖЛИЙН САЙД хэрэгтэй байна шүү
2016-07-18
Зочин:
Хүрэлбаатар бол сайн сонголт байна.
2016-07-18
Зочин:
Шинэ соргог юм юу ч алга,улиг болчихсон л юм байна. Үүгээрээ бол олигтой болохгүй дэгээ.
2016-07-18
Зочин:
ТЭР ТӨМӨРХҮҮ ХҮРЭЛБААТАР 2 БОЛ ЯМАРЧ САЛБАР АВЧ ЯВАХ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ ӨӨР ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУС БАЙХГҮЙ ЮУ ЧААВААС АА
2016-07-18
Zochin:
HAA-n saidad Terbishdagva baival zugeersen, Niigmiin Hamgaallin saidad Gandi chadahgui ee, yu ch hiij chadahgui olon jil bolson, niigmiin hamgaallin asuudliig setguulch hun sain oilgohgui gedeg ny engersen jiluuded haragdsan, shine ender bolovsroltoi zaluuchuudaa tulhuu taviach, saikhan bolovsroltoi zaluuchuud baina Oyundari, Tsolmon, Tsogtbaatar geh met, hel us saitai, olon ulsiin baiguullaguudtai hamtran ajillaj dorvitoi eerchleltuudiig hiichih chadavhtai saiduudtai baimaar baina
2016-07-18
zochin:
Haha Hurelbaatar sangiin said geheer nergejiliin zasgiin gazar, ugui bol bish boldiimuu te. Tenderiin luivarchin 10 iin Hurelbaatar amjihgui ee
2016-07-18
Зочин:
Huuli zuin yamaa Nymdorj saidaar, sangiin yamiig Ulaan saidaar ahluulsan bol deer baih bsan daa
2016-07-18
Зочин:
Ene setguulch uchigdur shunu zuudelsen zuudee bicheed baih shig bn
2016-07-18
Зочин:
Хөдөө аж ахуйн сайдад захиж хэлэх үг. Энэ салбарын мал аж ахуй, мал эмнэлгийн салбар нь алга болчихсон шүү. Урьдын байдал орвонгоороо эргэж, малын өвчин газар авч, мэргэжилтэнүүд нь өдөр хоног өнгөрөөж, экспорт гэж худлаа ярьж, хууль, журам гууль болж, суудал сэлгэх уралдаан өрнөж, хөдөөгийн мал эмнэлгүүд толгойгүй болж, мөнгөтэй хүмүүс малын эмээркреолин, вакцин, улсын бүртгэл гэх мэт бизнес хийж, энэ шахаанаас бодлого алдагдаж мөн ч хөөрхий болсон доо. Эрс шинэчлэл, мэргэшсэн баг нэн чухал байна.
2016-07-18
Zochin:
Odoo undur nasnihaa tetgebert garsan Ochirhuu mun tetgeveriin busad nasni humuusees yuch garahgui shuu zaluu mergejliin humuus tanai namd baidaggui yum uu ulig domog bolson heden hunii neriig l yariad baih yum Gandi odoo bolloo shuudee
2016-07-18
Зочин:
Tanaih ene yum bichsen setguulch uhaantai humuusiinhaa zuragiig tavimaar yum. Dandaa l hudlaa yum niitleed bh yum. Hyanalt ene ter bdaggui yum uu? Setguuli zuin doroitoltiig boditoor haruulj bn daa
2016-07-18
Зочин:
Unen zov medeelel bich l dee. Yamar ch ih uusvergui yum bicheed niitleed baih yum tegeed bas ooriigoo setguulch geed hutsaad bhiig yana. Icheech
2016-07-18