Адуу хулгайлан нядалж байсныг илрүүлжээ
2016-07-18

 

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо “Зүүн баян уулын ...тоот хашаанд хулгайлсан бололтой адуу байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн өдөр /7.17/ иржээ.

 

Уг дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус тоотод оршин суух 32 настай О гэх эрэгтэйн хашаанд Увс аймгийн харъяат 36 настай Н, 32 настай М гэх эрэгтэйчүүд бүлэглэн адуу хулгайлан нядалж байсныг илрүүлсэн байна.

 

Сэжигтнүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас хамар халзан хар азарга, хул, хул алаг, буурал зүсмийн 4 тооны адуу хулгайлжээ. Улмаар хул зүсмийн адууг нядалж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлж, үйлдэл дээр нь саатуулсан аж.

 

Тус хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Увсын тэнэгүүд дандаа л ингэж амьтан, хүн алж байдаг ш дээ. Тэд их гарын хулгайчид, луйварчид.
2016-07-19
bas:
ter 4 aduund ymar ezen baidgiin. Dundiinl umch shuu dee hehe
2016-07-19
Увс:
Увсчууд дандаа л нэг хогийн юм хийж байх юмаа.
2016-07-18