С.Ламбаа эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ
2016-07-19

 

Улсын бүртгэл статистикийн газарт

 

11.00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний хагас жилийн байдлаарх мэдээллийг Засгийн Газрын III байрны 320 тоотод өгнө.

 

Баянгол зочид буудалд

 

11.00 цагт ДАРХАН ХОТОД 10МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ болно. Тус арга хэмжээнд “Sharp” компанийн захирал оролцоно.

 

“Монгол ньюс”-т

 

11.00 цагт Өмгөөлөгч Г.Батбаяр хэвлэлийн хурал хийнэ. Тэрбээр УИХ-ын нэр бүхий гишүүнийг хүний амь нас хохироосон хэрэгт буруутай гэж үзэж байгаа бөгөөд мөн албан тушаалаа ашиглан их хэмжээний хөрөнгийг хууль бусаар ашигласан хэрэгт сэжиглэн, АТГ-т давхар шалгуулах болсон талаар мэдээлэл хийх юм байна.

 

“Үндэсний мэдээллийн төв”-д

 

12.00 цагт Олимпийн хөгжлийг дэмжих сангаас Монголын шигшээ багийн тамирчдын “TEAM MONGOLIA” брэнд хувцсыг олимпийн баг тамирчдад гардуулах хэвлэлийн бага хурал болно.

 

СХД-ийн нэгдсэн эмнэлэгт

 

13.00 цагт Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа СХД-ийн Нэгдсэн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох ажлын хүрээнд тулгарч буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ.

 

Shuud.mn
Сонин хачин