Хилчдэд хүндэтгэл үзүүлэв
2016-07-19

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хил Хамгаалах Ерөнхий Газрын харъяа “Хилчин" спорт хорооны бөхчүүд амжилттай барилдан цолоо ахиулсан.Иймд ХХЕГ-ын удирдлагууд энэ сарын 14-нд Улсын заан, харцага, начин цол хүртсэн хилчин тамирчиддаа хүндэтгэл үзүүлэн, хүлээн авч уулзжээ.

 

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд хүчит 1024 бөх барилдсанаас:

 

-        Хилийн 0101 дүгээр ангийн тамирчин Б.Пүрэвсайхан, долоо давж улсын заан цол,

-      Хилийн 0277 дугаар ангийн тамирчин Д.Бат-Эрдэнэ зургаа давж улсын харцага цол хүртсэн  байна.

 

Мөн:

-           Хилийн 0165 дугаар ангийн тамирчин Б.Баатарцол,

-           Хилийн 0257 дугаар ангийн тамирчин Б.Ганхуяг,

-           Хилийн 0253 дугаар ангийн хошууч Л.Батзориг,

-         Хилийн 0253 дугаар ангийн тамирчин Ч.Батчулуун нар улсын начин цол хүртжээ.  Мөн үндэсний сурын харваанд “Хилчин” спорт хорооны тамирчин зааварлагч, дэслэгч Б.Ёндон дэд байр эзэлсэн байна.

 

Тэднийг ХХЕГ-ын дарга хошууч генерал Ш.Лхачинжав, бэлтгэл, дэд хурандаа Н.Баатархүү нарын нийт бие бүрэлдэхүүн хүлээн авч уулзаж, шагнан урамшуулжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин